Хакерууд Венесуэлийн төрийн байгууллага, яамдын сайтуудад халдсан тухай даваа гарагт "EFE" агентлаг мэдээлжээ.

 

Тус агентлагийн мэдээлснээр, “Давхар манаа” /The Binary Guardians/ хакеруудын бүлэглэл Венесуэлийн Дээд шүүхийн интернет-нөөц, Үндэсний ассамблей /парламент/, Үндэсний сонгуулийн зөвлөлийн сайтуудад халдан нэвтэрч чаджээ. 

 

Кибер гэмт хэрэгтнүүд өөрсдийн Twitter хуудсандаа Ерөнхийлөгчийн Засаг захиргаа, тус улсын Дээд шүүх, цагдаа, Каракас хотын засгийн газар болон бусад төрийн байгууллагын сайтуудад нэвтэрч чадсан гэж мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар дээрх байгууллагуудын зарим сайтууд ажиллахгүй байгаа аж.

 

Сөрөг хүчний хяналтанд байдаг Венесуэлийн парламент Twitter хуудсандаа тус байгууллагын сайтад хакерууд халдсан болохыг баталжээ.

 

О.Барс 

Эх сурвалж: Монцамэ агентлаг