-Та залуудаа хэрэглэдэг байсан косметикийнхаа тухай
-Би ер нь нэг их будаг хэрэглэдэггvй, бидний vед ер нь тиим л байсан даа, хємсєг, уруулаа л буддаг байсан юм. 50 нас гарснаас хойш л пудра хэрэглэж эхэлсэн. 1930-аад оны дунд vед эмэгтэйчvvдэд зориулсан бvтээгдэхvvн ховор байсан болохоор хvvхнvvд сvv саалийнхаа тосыг хэрэглэдэг байсан болов уу. Зарим хvvхнvvд хятадуудын авчирсан пудра, будгийг их хэрэглэдэг байсан, их цагаан царайтай байсан санагддаг.Харин 1937, 1938 он гараад Германаас гоо сайхны бараа зардаг Герман дэлгvvр нээгдэж, хvvхнvvд их хэрэглэх болсон. Оросын бvтээгдэхvvн тиим ч сайн байгаагvй дээ. Оймс, брет малгай гээд герман бараагаар л их гоёдог байсан. Тэр vеийн эмэгтэйчvvд нvvрээ муту цаасаар тусгайлан арчдаг бай. 1940-єєд оноос эхлэн хvvхнvvд нvvрээ их янзалдаг болж, Оросын Снежинка гэж одоо бодоход пудратай тос их тvрхдэг, тэр нь их цагаан болгодог байлаа. Ер нь хvvхнvvд одоогийнх шиг их буддаггvй, жvжигчид л их будаг хэрэглэж тайзан дээр гардаг, харин хvvхнvvд vсээ их янзалдаг байсан. Одоо шиг олон vсчид байдаггvй, гэртээ авчирж янзлуулдаг байлаа. Их олон янзаар засуулдаг, 30-аад онд гэзгээ тайраад богино, тэгш болгож, улаан цагаан малгай, сувдан самаар гоёдог байсан. 40-єєд онд єдєн малгай их ганган, 1000 тєгрєгєєр авч ємсдєг байсан. Дараа нь нэг vе алчуурыг янз бvрээр толгойгоо;боож гоёдог байсан. 40-єєд онд жvжигчин хvvхнvvд их нэр хvндтэй, 50,60-аад онд эмч хvvхнvvд их моод байсан. Бас 6 сар барьдаг буржгар хими хийлгэж гоёдог байсан. 

-Та vсний загвараа их зоригтойгоор єєрчилж чаддаг байсан уу? 
-Их зоригтой яаж л бол яаж єєрчилдєг байсан. Хумс засалтын тал дээр яаж анхаардаг байсан? Хумсаа янзлуулдаг байсан. 1940-єєд оноос эхлэн засаж эхэлсэн. Урт ургуулдаггvй харин лак, ацетон байдаг байсан. Харин голдуу улаан лакаар буддаг байсан. Таны залуу vеийн єнгє? Бидний vед их зєєлєн, даруу єнгийг ихэвчлэн хэрэглэдэг байсан. Харин жvжигчид бид улаан, шар, ногоон гээд их тод єнгийг зоригтой сонгож хувцсаа хийж ємсдєг байсан.

-Таны залуу цагийн хувцасны шvvгээнд?
-Их олон янзын хувцас байдаг байлаа шvv дээ. 

-Таны vед загварын єєрчлєлтийг хэрхэн яаж, хэн хийдэг байсан бэ? 
-Мэдээж тэр vед дизайнер гэж байгаагvй. Бид єєрсдєє л хувцсыг их олон янзаар хийж ємсдєг байлаа шvv дээ, дан дээлний моодыг чинь бид анх гаргасан юм. Жижиг нударга, хантаазыг ємдтэй, юбкатай хослуулсан гээд. Дээлний энгэрийг олон янзаар зоригтойгоор єєрчлєн хийж ємсдєг байсан. Ганган хээнцэр залуусын тухай?
Их олон байсан. Сvхбаатар кинонд тоглосон Рэнцэнноров гэж их сайхан эмэгтэй байсан. Тэр бvр гоёод байхгvй ч, дандаа биеэ сайхан авч байдаг. Мєн Долгорсvрэн байна. Цогт тайжийн Хуланд тоглодог. Хємсєг шvд сайхантай, их гоё єтгєн vстэй, Цагаан Долгорсvрэн гэгддэг янз бvрийн малгайгаар их гоёдог хvvхэн байсан. Мэнгэт Долгорсvрэн, Тумараа, Нvдний Нямаа гээд их олон эмэгтэйчvvд байсан.

-Тухайн vеийн эмэгтэйчvvдийн шалгуур? 
-Тухайн vед бол царай, хувцаслалтаар л их хардаг байсан. Одоотой адилгvй байсан. 15 -ны сар шиг жирвиисэн хємсєгтэи, жимсэн улаан хацартай гээд дуулдаг шvv дээ. Том царай, тод хємсєг, улаан хацартай хvvхнvvд гоёд тооцогдоно. Эрчvvдийн хувьд? Хар малгай Жамбал гэж их гоё хvн байсан. Ваанчигсvрэн гэж циркчин хvн байсан. Ширэндэв, Дангаасvрэн гээд их сайхан биеэ авч явдаг хvмvvс байсан. Тухайн vед удирдах хvмvvс болон цэргийн хvмvvс маань их сайхан хувцасладаг, vнэхээр vлгэр жишээ ч байж чаддаг, тэднийг бусад залуус их дуурайдаг байсан. Ємдийг цог хийдэг индvvгээр хутганы ир шиг болтол нь индvvдэж, гутлаа толь болтол нь єнгєлж ємсдєг байсан.

-Эрчvvдийн гол шалгуур? 
-Хувцаслалт болон биеээ авч явах байдал. Мєн сайхан харьцаа гэдэг их чухал байсан. Тэр vеийн сайхан эрчvvд хvнтэй их сайхан харьцдаг, соёлтой байсан юм шvv.

-Одооны охид, бvсгvйчvvлийг гадаадынхнаас дутахгvй гэж ярьдаг болсон. Анх та монголын урлагииг тєлєєлєн олон улсын наадамд оролцож байхад эмэгтэйчvvдийнхээ талаар ямар сэтгэгдэл тєрж байсан бэ? Гологдох, эсвэл бахархах гээд? 
-Гадаадад анх очиход европ хувцас ємсєж очиж байсан. Ялгагдах юм байхгvй. Харин ч монголчууд жижиг биетэй байдаг. Харин монгол дээлээ ємсєєд алчуураараа гоёход их єєр болдог. Гадныхнаас ялгараад л ирдэг байсан. Монгол vндэсний хувцас гэдэг чинь бидний онцлогт их тохирсон аргагvй л бидний хувцас шvv дээ.



-Тухайн vед таны vеийн залуучууд хаанаас хувцасны моодыг олж мэддэг байсан бэ? 
-Германы моодыг их сонирхдог, сэтгvvл их уншдаг байсан. 40-єєд онд их том тэвхгэр мєр моодонд орж байсан. 50,60-аад онд бол моодны талаар бvр их элбэг болж ирсэн. Гадны моодыг их хардаг байсан. Ер нь л сайхан эмэгтэйчvvд нэг их моодноос хоцордоггvй байсан.

-Моод давтагддаг гэдэг шvv дээ. Та моодны єєрчлєлтvvдээс олж харж чаддаг уу? 
-Чадна. Бидний vед бол монгол дээлний загвар ч єєрчлєгддєг байсан шvv дээ. 30-аад онд бол монгол дээл маань урт нарийхан болж ирээд сvvлдээ богиносоод богиносоод 60,70-аад онд мини болж ирж байлаа шvv дээ. Ер нь бол монголчууд моодноос хоцорч байгаагvй гэж боддог. Дагаад л явж байсан. Гэхдээ манайх ер нь ази талыг дууриадаггvй, европ талдаа байдаг байсан. 

-Таны амьдралдаа хамгийн их таашаал авч байсан мартагддаггvй нэгэн зvйлийнхээ тухай? 
-Энэ бол мэдээж олон улсын наадамд оролцож, Монгол гэдэг нэрээ гаргана гэдэг л хамгийн сайхан байсан. Бидний vед Монголын урлагийг их нэр хvндтэйгээр хvлээн авдаг байсан. Дэлхийн Залуучууд Оюутны Анхдугаар Их Наадамд оролцож байхад Монголчууд урлагийн ийм єндєр соёлтой улс байсан юмуу гэж гайхаж байсан. Манайхан чинь аль хэдийн сонгодог урлаг хєгжчихсєн дээр нь уран нугаралт гээд их олон сонирхолтой тоглолт хийж гайхан бишрvvлж байсан.
Тухайн vеийн Монголын урлаг их нэр хvндтэй байсан. Азид ялангуяа их нэр хvндтэй. Биднийг тоглолтоор очиход маш єндєр хэмжээнд хvндэтгэлтэйгээр хvлээн авдаг байсан. 1953 онд Хятадад тоглолтоор очиход вокзалаас Тянь-Миний талбай хvртэл хvндэтгэл vзvvлж жагсаал хийсэн байсан. Бидний тоглолтыг Мао Зэдунь vзэж хvлээн авалт хийхэд гадны хvн гарч vзээгvй Тянь-Миний асарт Майн нэгний баяраар Циркийн Дамдинсvрэн бид хоёр гарч Мао Зэдуньд цэцэг барьж байлаа. Нэг хашаан дотор байдаг яг бидний замд хєндєлдєєд байсан нэг их сайхан том модыг гадаад хэргийн хэлтсийн дарга нь тайруулж байсан. Хайран мод болохгvй гэхэд Хятад Монголын найрамдалд саад болж байна гэж тайлбарлаж байж билээ. Тэгээд бид Хятадын 12 том хотуудаар явж тоглолт хийж 2 сар болоод ирж байсан. Мєн бид тоглолтоор Энэтхэгт очиж Ганди Неру нар хvлээн авч, биднийг бvр гэртээ хvлээн авч байсан. Ингээд бодохоор тэр vеийн урлагийн тєлєєлєгчид vнэхээр нэр хvндтэй байжээ. 

-Урлагаас гадна сонирхдог зvйлсийнхээ тухай? 
-Социалазмийн vед албан журмаар биднийг мєсєн гулгуурын талбайд аваачиж тэшvvрээр гулгуулдаг байлаа. Залуудаа цэнгээнт бvжиг их хийдэг байсан. Яг єєр их сонирхдог зvйл байдаггvй.

-Эмэгтэй хvний гоо сайхныг та юу юугаар нь олж хардаг байсан? 
-Гол нь дотоод гоо сайхан, тэгээд дээр нь ямар ч хvн моод дагахдаа биш єєртєє тохирсноор хувцаслана гэдэг маш чухал. Нэг vе Софи Лорений доогуураа vстэй нэхий дээл их моод болж байлаа. Тэр дээлийг намхан нуруутай хvн ємсєхєд их зохимжгvй харагддаг. Харин нуруулаг хvvхнvvд ємсєхєд их гоё харагдана шvv дээ. 

-Таны vеийн эмэгтэйчvvд одоо vеийнхнээс мэдээж олон ялгаа байгаа. Гэхдээ тэд одоогийнхноос тиим юмаараа илvv байсан гэж бардам хэлэх магтаал байна уу? 
-Эмэгтэй хvний намба тєрх гэдэг чанараараа илvv байж чаддаг байсан. Эмэгтэй хvний намбад олон чанарууд багтана. Жишээ нь даруу гээд ичимхий бvрэг байх биш.

-Та магтаалд дуртай юу, хэрхэн хvлээж авдаг? 
-Vнэндээ их магтах зовлонтой, худлаа ч юм шиг хэтрvvлсэн ч юм шиг санагддаг. Олон тvмнийхээ хайрыг авах мэдээж сайхан, их баярладаг. Миний vнэнийг олж харж, онож хэлсэн магтаалд дуртай. 

-Ихэнх эмэгтэйчvvд бvр турах гэдэг том уриатай байдаг. Таньд болон тухайн vеийн эмэгтэйчvvдэд ийм уриа байсан уу? 
-Би нэг хэсэг их таргалж 80 кг болж байсан. Турах гэж их л санаа зовж гэртээ биеийн тамир хийж байгаад тэгээд л аяндаа турчихсан. Миний vеийн эмэгтэйчvvдэд турах гэдэг зvйл байсан. Биеийн тамирыг албан журмаар их хийлгэдэг байсан нь их зєв байжээ. Бидний vед хэтэрхий тарган хvн байгаагvй юм байна шvv. 

-Эмэгтэй хvний гоо сайханд нєлєєлєх эерэг сєрєг зvйлсvvдийг нэрлэвэл? 
-Эерэг талаасаа, натурал юмыг хэрэглэвэл зvгээр гэж бодож байна. Сэтгэл санаа амгалан, баяр баясгалантай байх чухал. Энэ нь уужуу сэтгэлтэй байна гэсэн vг. Сєрєг талаасаа, их идэх нь сайн биш, бас нvvр будгийг их хэрэглэх муу гэдэг нь хєгшрєєд ирэхэд илт мэдэгддэг. Бас хэт туранхай байх дэмий. 

-Нойрны хувьд? 
-Нойр бол нэг их чухал бишээ. Хvн их унтах тусмаа улам унтаад байдаг. Хэмжээндээ л байх ёстой. 

-Та одоо ч гоо сайхандаа анхаарсаар байна уу? Эсвэл тиим ч их шаардлагагvй гэж боддог уу? 
-Настай хvн муухай явж болохгvй. Ер нь нэг их шаардлагагvй, янз бvрийн химийн бvтээгдэхvvн бараг хэрэглэдэггvй. Залуу байхад NIVEA, Снежинка мэдэгдэхvйц их зохидог байсан. Одоо бол дотоодын чацарганы тос илvv зохидог. 

-Єєрийн гоо сайхан байх тал дээр ямар нэгэн зvйлийг орхигдуулан би тэгдэг байсан бол гэж харамсах vе гарч байсан уу? Бvсгvйчvvдэд маань сургам болж магадгvй юм? 
-Vнэн л дээ, биеийн тамир хийдэггvй байсандаа харамсах vе гардаг байсан. Мєн єдийг хvртэл гоо сайханд орж vзээгvйдээ их харамсдаг. Эмэгтэй хvн бол єєртєє маш арчаатай байх ёстой. Уйгагvй арчилж байж сая гоо сайхан байна. Гоо сайхны иллэг, тос гээд бvхин л vйлчилгээг тохируулан хэрэглэж, єєртєє анхаарал тавьж хэвших хэрэгтэй гэж бодож байна. 

-Та одоо єєрийн хувцаслалтанд шинэ загвар стилийг хэр сонирхож сонголт хийдэг вэ? 
-Насандаа тохирсныг л сонгоно доо. Сvvлийн vед шинэлэг гэхээр сонголт хийгээгvй юм байна. 

-Цагаан сарын баяраар хэрхэн тэмдэглэдэг, бэлддэг байсан тухай? 
-Маш дэгтэй ёс журамтай тэмдэглэн єнгєрvvлдэг байсан. Хамгийн гол нь золголт. Бэлгийг хvvхдvvд л єгч, боов, чихрээр баярлуулдаг байсан, тэд л хамгийн их баярладаг байсан байх. Хамгийн чухал хvндэтгэлтэй хvндээ л жижиг дурдан алчуур бэлдэж бэлэглэдэг байлаа. Архийг бага хэрэглэнэ. Ах захаа дээд зэргээр хvндэлдэг байсан тул ахмадуудын дэргэд архийг амсдаггvй байж дээ. Мєн бууз биш ихэвчлэн банш хийдэг байсан. Хувцаслалтын хувьд ихэвчлэн хvн бvр л шинэ дээлээр гоёдог байсан. Одоо их хvндрэлтэй тэмдэглэдэг болжээ. Мэдээж vндэсний уламжлалаа хадгалах ёстой боловч хvндрэл багатайгаар ах дvv, хамаатан саднаараа цуглаад, сайхан хоол ундтай золголт хийж тэмдэглэвэл зvгээр болов уу. Ууцыг их єндєр настай хvмvvс ирэх ондоо элбэг дэлбэг байхыг бэлэгдэж ёс болгон тавьдаг ёстой байсан, одоо vед дал дєрвєн єндєр гээд хєнгєн маягаар бэлдэж байвал зvгээр гэж бодож байна. Айл бvр ууц тавиад байвал мал сvрэг маань ч цєєрєх биш vv

-Таны гоёл чимэглэлийн талаар? 
- Надад vнэт эд тогтдоггvй. Эд тогтдоггvй, савгvй гэж ярьдаг шvv дээ. Амьдралдаа их олон ээмэг, бєгж, бугуйвч, цаг гээж байсан. Одоо ч их vнэтэй эд цєєн. Залуу байх vед сувд, алт хамгийн гоёд тооцогддог байсан. Урт санжгар, сvvжин, саран хэлбэрийн сувдан зvv, сувдан даруулга, сам гээд чамин эдлэл хэрэглэлээр гоёдог байлаа. Эрчvvд голдуу мєнгєєр гоёдог байсан. 

-Нийт монголын охид бvсгvйчvvдэдээ захиж? 
-Vндэснийхээ хувцсыг хэрэглэж байгаасай. Стиль хэв маяг оруулсан хувцас ямар ч байсан их сайхан зохино гэдэгт эргэлзэхгvй байна. Тэгээд маш сайхан хувцасласан олон монгол эмэгтэй хотоо чимэн алхалж яваасай гэж бодож байна.

(гялбаа 2004 3)