Нийслэлийн зам засварын ажлууд эхэлжээ. Тодруулбал Нийлэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа СБД 5 дугаар хороо "Өгөөж чихэр боов" ХХК -ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд асфальтбетон хучилтын ажил хийгдэж байна.

Мөн Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзвар буюу Нарны гүүрийн хойд уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх автозамын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 09-ний өдрийн 07:00 цагаас 11-ний 07:00 цаг хүртэл хязгаарлах юм байна.