Р. Хайдав: Хамт олондоо талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье
2017/08/10
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гарган ажил үйлсээрээ тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Орхон аймаг дахь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ахмад ажилтан Ч. Баттуяа, Дархан-Уул аймаг дахь Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Дулааны хянах хэмжүүр, автоматикийн цехийн дарга В. Даваажав, “Номин констракшн девелопмент групп” ХХК-ийн ерөнхий захирал Ш. Уламбаяр.“Сод Монгол групп” ХХК, ОХУ-ын “Роснефьт” ХХК-ийн хамтарсан “Мэргэ ван” ХХК-ийн Ерөнхий инженер Раднаагийн Хайдав нарыг шагнасан юм.
-
1“Сод Монгол групп” ХХК, ОХУ-ын “Роснефьт” ХХК-ийн хамтарсан “Мэргэ ван” ХХК-ийн Ерөнхий инженер Р. Хайдав нь улсад тасралтгүй 38 жил ажилласан салбарынхаа шилдэг ажилтны нэг юм.
-
2“Төрийн тэргүүнээсээ Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол гардсандаа баяртай байна. Ажлынхаа гарааг 1979 онд Хүүхдийн хувцасны үйлдвэрээс эхэлж байснаараа би бахархдаг. Их зүйл хийж, ажил хийх ямар байдгийг тэндээс мэдэрсэн. Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч мэргэжил эзэмшээд Засгийн газрын дэргэдэх Өмч хувьчлалын комиссийн мэргэжилтэн, референтээр ажилласнаас хойш мэргэжлийнхээ дагуу тасралтгүй ажиллаж, олон жил удирдах алба хашсан.
-
3
-
4“Сод Монгол групп” ХХК, ОХУ-ын “Роснефьт” ХХК-ийн хамтарсан “Мэргэ ван” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж, хоёр улсын хамтарсан компанийн үр ашиг, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Хамт олондоо талархал илэрхийлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье ” гэв.
-
5Энэ өдөр салбар салбарын шилдгүүд төрийн тэргүүнээс шагнал хүртсэн бөгөөд шагнал авсан алдартнууддаа амжилт хүсэн, сайн сайхан бүхнийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.