2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бага насны хүүхдээ хажуудаа суулган хурд хэтрүүлж байгаа дүрс бичлэг тавигдсан нь олон иргэдийн дургүйцлийг хүргэсэн. 

Энэ талаар иргэд цагдаагийн албаны цахим хуудсанд мэдээлэлж шалгуулжээ.  Тус хэргийг шалгахад Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлийн авто замд ... улсын дугаартай Toyota Harrier маркийн автомашины жолооч зөрчил гаргасныг тогтоожээ.

Дээрх зөрчлийг гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.32 дах хэсэгт "Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.