​Би одоо 30 настай эрэгтэй гэр бүлтэй 2 сайхан охинтойгоо гадаадад амьдардаг. Эхнэр бид 2 тус тусдаа ажлаа хийгээд болмжийн л амьдарч байна. Гэвч саяхнаас эхнэрийн зан байдал эрс өөрчлөгдөж аашилж сална л гээд байх юм.

2 хоногийн өмнө найз хүүхэнтэй вино уучихаад би тусдаа амьдармаар байна ганц олдох амьдралдаа ганцаараа дураараа явмаар байна гээд байх юм. Миний хувьд сайн аав сайн хань гэж боддог архи уухгүй, тамхи татахгүй, хардаж сүрдэж араар нь тавихгүй, ажлаа хийнэ, цалингаа авчирч өгнө, хүүхдүүдээ сургууль цэцэрлэг хоол ундыг нь хийнэ, ажил амьдарлынхаа хажуугаар төрийн бус залуучуудын холбоог үүсгэн байгуулж амжилттай яваа. Эхнэр маань юу нь болохгүй байгааг ер ойлгохгүй юм. Ярилцъя гэхээр урдаас сална чи 2 хүүхдээ аваарай гэх юм яах вэ?