Үргэлж олны нүдэнд ил байж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүртэж явсан Их аварга Д.Дагвадорж сүүлийн үед шар хэвлэлийн баатар болсон.

Саяхан Асашёорюү Д.Дагвадорж аваргыг “Ариун хөгжил трейд”-ийн захирал А.Урангоо хэмээх гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, бэлтэй айлын охинтой сүйжрэх болсон, бүүр шинэ амьдрал зохиож хамь амьддрах тухай дуулиан гараад амжсан юм.

Харин энэхүү мэдээллийг хэн хэн нь үгүйсгээд байгаа бөгөөд Их аваргатай нэр холбогдоод амжсан “Ариун хөгжил трейд”-ийн захирал А.Урангоо хэлэхдээ "Д.Дагвадорж аваргын гэр бүлийг  үймүүлэх нь битгий хэл богино хугацаанд ч хүнтэй үерхэж найзална гэсэн ойлголт надад байдаггүй" гэж байсан.

Тэгвэл залуу бүсгүйг нууц хүүхэдтэй гэсэн бор шувуу жиргэх болсон. Энэ талаар тэрбээр хэлэхдээ "Амьдрал зохиогоогүй бүсгүй хүн хүүхэдтэй байна гэж юу байх вэ? Цаг нь болохоор сайхан гэр бүлтэй болно"гэв.

Ямартай ч А.Урангоог бүсгүйг  хүүхэдтэй гэдэг нь худлаа болж таарлаа.

Д.Ана