Өнөөдөр бол түүхэн өдөр. 2008 оны 8 дугаар сарын 14-ны энэ өдөр Найдангийн Түвшинбаяр Бээжингийн Олимпоос 100 кг-ын төрөлд эх орондоо алтан медалыг авчирч Монголын улсынхаа төрийн дуулалыг дэлхий даяар цуурайтуулж байсан юм. Үүнээс хойш энэхүү өдрийг Монголын жүдочдын өдөр, Монголын жүдо бөхийн бахархалын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн билээ. Монголд анхны Олимпын алтан медал авчирсан өдрийн түүхт бичлэгүүдээс хуваалцъя