Анх алтны магнат Мянганбаярын залуу эхнэр гэдгээрээ олны танил болсон загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн нэгэн үе шар хэвлэлийн гол баатар байсан билээ.

Хархорин захын боссын хүү Цэгцбаатартай мөн нэг гэрт орсон ч залуу амрагтаа түүнд зодуулан мөн л хайр сэтгэл нь бүтээгүй гэх мэтээр түүний амьдрал хэвлэлээр нэг байсан. Харин одоо өөр нэгэн алтны уурхайн эзний гэргий болсон гэх тэрбээр гурван хүүхдийн ээж болж нам жим амьдралыг илүүд үзэх болсон билээ. Загварын тайзнаасаа бууж кино жүжигчнээр нэг хэсэгтээ бага үгүй амжилт олсон тэрбээр одоо иогийг өөрийн амьдралын нэгэн хэсгээ болгожээ. 

Харин тэрбээр зөвхөн хичээллээд зогсохгүй багш болсон сураг байгаа гарсан гэнэ шүү.