8-Р САРЫН 19,26 -ны Бямба гарагуудад : автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь #тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-р төгссөн
8-Р САРЫН 20,27 -ны
Ням гарагуудад : автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн бол эдгээр өдрүүдэд 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.

Харин авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй юм.