Чингис хаан Муслимчууд болон еврейчүүдийг мал муулахдаа Монгол аргаар муулахыг тулган шаардаж, мөн хүүхдийн бэлэг эрхтний хөвчийг таслахыг хориглож байжээ. 1279 онд Хубалай хаан мөн хүүхдийн хөвч таслахыг хориглосон хууль гаргаж байж /Их Монголын эзэнт гүрний түүхээс /

 

 

Тиймээ байгаль эх биднийг төгс төгөлдөр бүтээжээ. Өөрөөр хэлбэл бид бий болсон 2,5 сая жилдээ ихээхэн хувьсан өөрчлөгдсөн байна. Анхны хүний архелогийн олдворуудыг одоогийнхтой харьцуулбал ойлгомжтой болно. Энэ тухай шашинлаг хүмүүс тэр дундаа 2 гол шашны хүмүүс ойлгохыг ч хүсэхгүй нь мэдээж. Тэд 10000 жилийн өмнө ертөнцийн эзэн гэж нэг нөхөр ирээд нэг эрийг бүтээж, дараа нь түүнийхээ нэг хавиргыг нь салгаж аваад эмэгтэй хүн бүтээсэн бөгөөд өөрийнх нь яс махны тасархай охин үр нь шүү дээ. Түүнээсээ 5 хүүхэд гаргаад хоорондоо хурьцаад энэ орчлонгийн хүн төрөлхтөн үүссэн гэдэгт бүрэн итгэчихсэн хүмүүс эволюцийн ойлголтийг ойлгохгүй байх нь зүйн хэрэг.

 

Бүр ийм эрдэм мэдлэгийн зуунд шүү! Бид ингэж 2,5 сая жил хөгжиж ирсэн бие мах бодио өөрсдөө мэс хэрэглэн засаж болох уу? Тэр дундаа нялх балчир үрс дээрээ туршилт хийж болох уу?

 

Хүүхэд гэж эмзэгхэн амьтад өөрт нь учирсан зовлонг гаргаж хэлж чадахгүй зовж л явдаг. Өмд нь томдоод шувтарч байвал өөрт нь ямарч тээртэй байсан татчаал зовж явдаг. Үүний чинь резин томдоод байна гэж танд хэлж мэдэхгүй зовлонгоо өөрөө үүрээд л явж байдаг. Тийм гэнэн амьтдын бэлэг эрхтэнд мэс хүргэнэ гээд та бод доо. Шарх эдгэсний дараа ч тэр эрхтэн маш мэдрэмтгий хувцас нь шүргэх болгонд хүүхдэд тээртэй санагдана. Үүнээсээ болоод хүүхэд бухимдалд орно. Юунаас болж байгаагаа тэр мэдэхгүй. Энэ бухимдал нь яваандаа мэдрэлд нь нөлөөлж сэтгэцийн өвчтэй ч болж мэднэ. Яваандаа дасаж, мэдрэхээ болино. Тэр цагт насанд хүрсэн байх болно. Мэдрэх чадвар муудсан эрхтэнтэйгээ шүү дээ. Та бод доо зовхи бол нүд хамгаалах үүрэгтэй. Гэтэл түүнийг авахуулж гэж бодье. Танд ямар тээртээ байх бол унтаж байхад дэр шүргэнэ гар хуруу амархан хүрнэ өвдөнө танд бухимдал үүснэ удалгүй таны сэтгэцэд нөлөөлнө. Бухимдуу болно.

 

Нүд, шодоо хоёр шал өөр гэж үү? Хүүхдийн чинь шодоо ч гэсэн эмзэг эрхтэн. Энд нэг жишээ дурдъя.

 

Сүүлийн жилүүдэд аутизм талаар судалгаа хийж байсан Данийн эрдэмтэд эрэгтэй хүүхдийн хөвчийг таслах нь 10 хүртэл насандаа аутизм өвчний өндөр эрсдэлд хүргэх аюултайг тогтоон анхааруулга гаргажээ. Данид 340 мянга гаруй хөвчөө хөндүүлсэн хүүхэд байдаг гэнэ. Тэдгээр хүүхдүүдэд хэдэн жилийн ажиглалт судалгаа хийсэн эрдэмтэд хөвчөө 5-10 насандаа хөндүүлэх нь аутизм өвчний эрсдлийг 46 хувь хүртэл өсгөдөг болохыг тогтоожээ.

 

Хэрвээ хүүхэд таваас доош насандаа хөвчөө хөндүүлсэн бол энэ хувь бүр л өснө гэсэн үг. Зөвхөн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд сүүлийн 5 жилд аутизм өвчний 5000 тохиолдол бүртгэгджээ. Тэд 15-20 жилийн дараа ямар хүмүүс болж төлөвших вэ. Мөн ямар өөрчлөлт гарах бол.

 

Харин одоо илрээд байгаа Аутизм гэж юу вэ? 

 

Энэ өвчнийг сүүлийн жилүүдэд эрчимтэй судалж байгаа. Гэхдээ өмнө нь ийм өвчин байсан уу гэвэл байсан. Энэ нь бага насанд их тохиолддог өвчин юм. Орчиндоо дасан зохицох чадваргүй, харилцах болон харьцааг үүсгэгч хэл ярианы хөгжил саатан, хийсвэрлэн бодох чадвар бэрхшээлтэй болдог сэтгэцийн эмгэг юм л даа. Харахад бие бялдрын хувьд эмгэг илрэхгүй боловч хэт бухимдуу сэтгэн бодох чадвар харьцангуй муу байнгын хараа хяналт шаардагддаг сэтгэцийн өвчин юм.

 

Ийм өвчин бас удамших шинжтэй. Хүүхэд эцэг, эхийн генийг 50, 50 хувиар өвлөж төрдөг. Энэ өвчнүүд ил гарч өвчлүүлэх үү үгүй юу гэдэг нь ёстой л хэн ч мэдэхгүй хэрэг. Гэтэл эдгээр генийн 1/3 нь сэтгэцийн эмгэг бүхий ген байдаг гээд бод доо.

 

Тэгвэл яагаад хөвч таслалтыг өндөр хөгжилтэй оронд хийж байна вэ? Шашинлаг хүмүүс хүүхдийнхээ хөвчийг эмнэлгийн нөхцөлд бус гэртээ болон сүмүүдэд бохир заваан нөхцөлд тасддаг байснаас болж олон хүүхдийн амь нас эрсдэлд орсон тул эмнэлгийн түвшинд хийхээс аргагүй хүрсэн байна. Харин одоо Америкийн олон эмч нар "Танд шашны асуудал байхгүй бол хийлгэх хэрэггүй" гэж хувиасаа зөвлөдөг болжээ.

 

Мөн 2014 оноос Израйлийн дээд шүүх шинээр мэндэлсэн хүүгийнхээ хөвчийг тасдах явдлыг хориглосон байна. Өмнө нь хүүхдийн аав уг мэс засал хийлгэх эсэхийг шийддэг байж. Одоогийн Монголд хийрхсэн хүмүүс ашиг олох гэсэн эмч нар л ийм хагалгааг зөвшөөрч байна. Харин танд бодож байж шийдэх хугацаа байгаа шүү. Энэ төрлийн хагалгааг зайлшгүй хийлгэх шаардлага, эмгэг байхгүй л бол шүү дээ.

 

 

 

2. Шашин нэг үндэстнээс нөгөөд орж ирэхдээ их хийрхэлтэй орж ирдэг. Ер нь шашинг зөөвөрлөгч болон хөгжүүлэгч итгээд сэтгэцийн хувьд эрүүл биш байдаг. Уг шашин орж ирсэн үндэстний шашинтай сүлэлдэж бүүр ч хийрхэлтэй хөгждөг байна. Жишээ нь: Буддын шашин Энэтхэгээс Төвд оронд орж бонгийн шашинтай сүлэлдэн хүнийг ил тавьж оршуулах амьтан хооллох ... гэх мэтээр илэрдэг.

 

Монголд шарын шашин ирж бөө мөргөлтэй сүлэлдсэн байдаг. Уул, ус, овоо тахилга нь бөөгийн шашны хэлбэр юм. Үүн шиг Исламын шашин зүүн өмнөд ази, болон африкийн орнуудад мөн л хийрхсэн хэлбэрээр шашинууд орж ирж, охид бүсгүйчүүд одоо ч хэлмэгдсээр байна. Ази байна уу, хар арьстан байна уу энэ гол биш. Эрдэм мэдлэгийн энэ зуунд дэлхийн 30 гаруй оронд бяцхан охин үрс шаналж байна гэдэг аймшиг юм. Эцэг эх нь үр хүүхдээ ирээдүйг нь сайхан байгаасай гэсэндээ сүсэг бишрэлдээ автан бэлэг эрхтэнг нь хөндөх аюултай мэс ажилбарыг хийсээр байна. Мөн өчнөөн оронд бяцхан хөвгүүд хөвчөө таслуулан зовиурлаж байна.

 

Жич: Миний нийтлэлийг уншиж намайг ойлгосон болон өөрсдийнхөө сэтгэгдлийг үлдээсэн та бүхэндээ баярлаа. Мөн зарим нэг буруу ойлголттой хүмүүс ч байна. Жишээ нь, Хөвч хөндүүлснээр ДОХ-ын халдвар авахгүй гэх юм уу эсвэл 4-5 настай хүүхдийн бэлэг эрхтэнг заавал шамлах ёстой гэх буруу ойлголтууд их байна.  Монголчууд зандан гэж ярьдаг даа шамарсан бол зандан биш гэсэн утгатай. Тэгээд ч ДОХ-ын вирус хөвчтэй, хөвчгүй ялгаагүй л халдана. Харин үүнийг ДОХ-ыг хөвч тасдуулахаас тусдаа ярих ёстой юм шүү. 

 

Модун Хүннү