Өчигдөр Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин есөн давхар орон сууцны барилгаас үсэрсэн харамсалтай хэрэг гарч олныг нэлээд цочирдуулсан билээ. 

Хэрэг гарсны дараагаар Улаанбаатар хотоос Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг Яаралтай эмчилгээ хийхээр Эрдэнэт хотод очиж ажилласан. Харамсалтай нь охидын нэг нь өчигдөр 17:00 цагийн орчимд нас баржээ. 

Харин нэгнийх нь биеийн байдал муу, тархи, нуруу нугасны хүнд гэмтэл авсан байна.  Түүний биеийн байдлаас шалтгаалан хот руу тээвэрлэн гэмтлийн эмнэлэгт авч ирэх эсэхээ шийдвэрлэхээр ажиллаж байгаа ажээ.