​Сайн байна уу? Би нэг хүнтэй цуг амьдардаг даанч тэр хүн маань эхнэр хүүхэдтэй хүүхэд нь ой гарантай. Тэр хүний хувьд миний хүүхэд 4 дахь хүүхэд нь бүгд өөр эхтэй.

Би бас л нэг нь болчихлоо. Жирэмсэн болохгүй гэж эм ууж байсан ч мэдчихээд бөөн юм болсон. Тэгээд жирэмсэн болонгуут ажлаас минь гаргаад одоо ажил хийлгэхгүй, найз охидуудтай маань ч уулзуулахгүй хардаад байх юмаа. Утас интэрнэт энээ тэрээ ороод оролдохоор хардаад байх юм. Тэгээд хамгийн харамсалтай нь өмнөх 3 хүүхэд нь бүгд эмэгтэй болохоор одоо намайг эрэгтэй байвал төрүүлнэ эмэгтэй байвал авахуулна гээд намайг өдий 3 сартай болтол гэрт хорьлоо. Гадагшаа дэлгүүр орох ч эрхгүй байх юм. Миний хажууд эхнэр хүүхэдтэйгээ утсаар яриад уулздаг би юу ч биш юм шиг. Миний хувьд анхны хүүхэд гээд анхаарал халамж ихтэй л баймаар санагдах юм. Би үнэхээр энэ олон хүүхдийг хийчээд нэгэнтэй нь ч амьдрахгүй, аав хүний үүрэг хариуцлага хүлээхгүй байгаа хүний хүүхдийг төрүүлнэ гэдэг надад санаад орохгүй байна. Бас л эцэггүй хүүхэд нэмэгдэнэ гэхээс дотор маань харанхуйлаад байна. 5 долоо хоногтой байхад анх доошоо юм гараад тогтоолгосон дараа нь дахиад л доошоо гарсан нийт 3 удаа юм гарсан. Тэр бүрт нь тогтоолгох эмчилгээ хийлгэсэн. Хүмүүс олон доошоо гарсан хүүхэд гажигтай төрдөг гээд байх юм. Би яах ч учраа олохгүй байна. Төрүүлэх гэхээр айгаад байх юм. Надад эмнэлэг зааж өгөх хүн байна уу туслаач…