Сайн байна уу? Намайг Б гэдэг 20 настай дутагдах гачигдах зүйлгүй эрэгтэй оюутан байна. Жилийн өмнөөс ер нь амиа хорлох бодол толгойд байнга эргэлдэж нэг удаа золтой л тагтнаас үсэрчихээгүй.

Шалтгаан нь хүмүүст сонин байж магадгүй юм. Юу вэ гэхээр би дуу хоолойндоо их сэтгэл дундуур явдаг. Зүгээр нэг хүн ойлгогдохоо нарийн, нарийн бол бас яая гэхэв бүр сонин хяхтнаж сөөнгөнсөн хоолойтой. Заримдаа сандарсан үед бүр гарахаа больчихно. Хүмүүс намайг ярихаар мэдрэлийн өвчинтэй хүн ярьж байгаа юм шиг хүлээж авдаг. Үүнээсээ ичиж хүнтэй бараг харилцахаа больж нийгмээс тасарсан. Аав ээжтэйгээ ч бараг ярьдаггүй, найз нөхдөөсөө ч тасраад олон жил болж байна. Яг ид үерхэж дурладаг насан дээрээ болохоор бүр хэцүү. Амьдралдаа хүнтэй үерхэж үзээгүй. Зүс царай биеийн өндөр бие хаа бүх юм дажгүй. Миний араас гүйдэг охидууд байдаг. Дуу хоолойноосоо ичээд дэлгүүрээс ч юм авчиж чадахгүй, хүнтэй хэдэн үг сольж чадахгүй байгаа хүн яаж охидуудтай болзох ч билээ. Одоо бүр маш их сэтгэлээр унаад ингэж зожгирч нийгмээс тусгаарлагдаж байснаас амиа хорлодогч юм билүү гэж бодох юм. Монголд ороогүй эмнэлэг одоо бараг үлдээгүй байх. 70-аа буухаар нэг эмнэлэг ордог. Би яах вэ туслаач. Гадагш явах тийм боломжтой биш. Дуу ярианы дасгалжуулагч засдаг хүн амьтан, эмнэлэг байвал хэлж өгч туслаач гуйя…