Өнгөрсөн өдрүүдэд цахим ерөнтцөөр нэгэн сонирхолтой яриа дэгдсэн нь  Зава Дамдин Ринбүчи агаарт ниссэн хэмээх яриа байв. Түүний хувьд нисээгүй ердөө шинэ байгуулсан сүмдээ зураг оруулсан аж. Гэтэл олон нийтийн цахим сайтаар ниссэн гэх мэт буруу ойлголт өгсөн зураг тарсан бололтой. 

Ямартаа ч тэрбээр хүмүүсийн ярианд нэлээд бухимдал нь хүрэв үү яав өнөөдөр ийм нэгэн мэдэгдэл таржээ. 

 

 

"ЗАРЛИГААР БАЙГУУЛСАН СОЁМБОТ ОРОН" 

Монгол лам нар болон Монголын уран барилгачдын бүтээл. Монгол орны нэгэн их гайхамшигт уул Дэлгэрцогт хайрхны өвөрт арван жилийн нөр их хөдөлмөр, мяталгүй зоригоор энэ жил Их эрдэмтэн лам Зава Дамдин-ы ойд тохиож "Зарлигаар Байгуулсан Соёмбот Орон" хэмээх хасжсан хас чулуун суурьтай, болоржсон боржин чулуун ханатай, Бүрэн Ханы эрдэм төгс хар модон хавхлагатай, зүй зайгүй зүмбэр хээтэй, алтан багана, алтан дээвэр, алтан ганжир, алтан хүрдэн, алтан бодь гөрөөстэй, болор шилэн гэгээвч болон шалтай, амилсан аянгат луун чимэгтэй, хамгаалагч хатан зоригт Сүхбаатар жанжин, тойроод баатарлаг туульсын асар, басар арван дөрвөн нохойгоор сахиулсан, Энэ гайхамшигт сүмийг Лам багшийн зарлигаар энэ Их Монгол орны Өвөг дээдэс, Өв соёл, Өв тэгш оршил, Өнө Мөнхийн тухайд ба Эрдэм Соёл, Эв Нэгдэл, Эр Зориг, Эгнэшгүй гавъяа, Энх тунх, Эгүүрдийн жаргалангийн төлөө байгуулсан болохоос бус Коментерн-ий үр хөврөлөөс гарсан буруу ерөөлийн бууны нохдууд болон соёлын хувьсгалаас соохолзон гарсан соёлгүй бүдүүлэг болоод эх, эцэг, эх орон, энхрий бүхнээ худалдагч цөвүүн цагийн зэвүүн яргачид, бэртэгчид, ховч доншуучид, хэл амаа билүүдэгчид ба аливаа улс төр нийгмийн Популистууд, нийгэм улс төрийг ялзлагчидад зориулаагүй гэдгийг Алтан төр, Ард түмэндээ 

 

Монгол лам бээр өчив! 

 

МОНГОЛ ОРОН ЯЛГУУН БОЛТУГАЙ 

 

Зава Дамдин Ринбүчи