10 гаруй жилийн өмнө, нэг япон жуулчин "Хархорин" орчим осолдож амиа алдсан юм. Жолооч нь 20 ч хүрээгүй залуу хүү. Шүүх хурлын өмнөхөн хохирогчийн эх нь орчуулагчийн камерт үлдсэн бичлэгийг үзжээ.

Тэр бичлэгт жолооч хүү 6 хуушуур аваад 4-ийг нь япон залууд өгч байгаа дүрс үлдсэн байж.

Энэ бичлэгийг үзсэн ээж “Хүүгийн минь амьдралын сүүлчийн найзыг нь ялтан биш найз хэвээр нь үлдээе, би гомдолгүй” гэж шүүх хурал дээр хэлээд, үүнийгээ нотлон 3 хэлээр захиа бичиж тэр жолооч хүү торны цаана суухаас аврагдсан ажээ.

Япон эхийн уужим ухааныг бид бишрэн үлдсэн. Одоо Хархорин-гийн ойролцоо жижигхэн хөшөө байдаг. Тэрхүү хөшөөг жолооч хүү талийгаач найздаа зориулан "Мөнхөд чиний найз” гэсэн утгатай үг бичэн босгожээ.

Via: Japan news   /Бодит явдал/