Уртын дуучин, бүжигчин Д.Шижирмаагийн шинэ уран бүтээл дуу хуур, бүжиг наадамд дуртай монгол түмэндээ хүрч эхэллээ.

   Монголын төдийгүй дэлхийн дууны урлагийн, түүхийн эхлэл болсон монгол уртын дууг орчин цагийн хөгжмийн урлагтай хослуулан уран бүтээлээ туурвиж буй Нийслэлийн Улаанбаатар Чуулгын дуучин, бүжигчин бүсгүй нь түмэн олондоо толилуулж буй анхны уран бүтээл болох "Хол түүнээ" хэмээх дууны үгийг Нарангэрэл, аяыг Цэрэн нар туурвижээ. Мөн уг дууны клипийг "A-BROS ENTERTAINMENT"-ын авъяаслаг хамт олон бүтээжээ. Ингээд та бүхэндээ Уртын дуучин, бүжигчин Д.Шижирмаагийн шинэ уран бүтээл "Хол түүнээ" хэмээх дууны клипийг толилуулж байна.


Таныг урлагийн тэнгэр ивээг...