Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын шөвгийн 16 бөх болон сур харваачдаас Монгол Улсын Баяр наадмын тухай хуулийн дагуу тэмцээний үеийн допингийн шинжилгээ авч, БНСУ-д шинжлүүлсэн хариу ирсэн байна. 

 

БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн институтийн Допингийн хяналтын лабораториос манайд ирүүлсэн шинжилгээгээр энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдаас допингийн төрлийн хориотой бодис илрээгүй болохыг мэдэгдсэн хариуг ирүүлжээ. 

 

Энэ тухай албан бичгийг наймдугаар сарын 21-ний өдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд Допингийн эсрэг үндэсний төвөөс танилцуулсан байна.

 

 Д.Өлзий

Эх сурвалж: Монцамэ агентлаг