Төв замын ачааллыг бууруулах үүднээс энэ сарын 15-наас эхлэн нийслэлийн төв зам буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зүүн гар тийш эргэхийг хориглосон.

Учир нь нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг гэдгийг албаны хүмүүс хэлсэн. Гэвч энэхүү шийдвэрийг иргэд эсэргүүцэж, дэмжихгүй байгаагаа илэрхийлсээр байгаа. 

Харин өнөөдөр Нийслэлийн удирдлагуудад хуралдаж, замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэр гаргасан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг 14.00 цагаас өгөхөөр болсон байна