Ням гарагт Конор Макгрегорыг ялж, $300 саяар халаасаа зузаатгасан мэргэжлийн боксын аварга Флойд Мэйведэрийг тэрбумтан тамирчдын клубт нэгдсэн болохыг Форбс сэтгүүл мэдээлжээ.

Лас Вегаст болсон дуулиант тулаанд тэр 10 дугаар үед холимог тулааны одыг буулган авч, өөрийн ялалт/ялагдлын харьцааг 50:0 болгоод зодог тайлж байгаагаа зарласан юм.

Мэйведэр бүх спортын замналынхаа турш $700 саяыг цуглуулаад байсан гэж Форбс тооцоолжээ. Ингэснээр тэр сүүлийн тулааны дараа хөрөнгийн хэмжээгээ нэг тэрбумд хүргэж, сагсан бөмбөгийн од Майкл Жордан, гольфийн тамирчин Тайгер Вүүдс нарын араас тэрбумтан тамирчдын клубт нэгдэж байгаа гэнэ.

Ингээд түүний Лас Вегас дахь 15 сая ам.долларын үнэтэй хувийн тансаг харшийг танилцуулж байна.