“Doz entertainment”-ынханы тав дахь уран бүтээл болох “Кино шиг амьдрал” уран сайхны инээдмийн киногоо Вьетнам улсад зураг авалтаа хийсэн билээ.

Энэхүү кино нь үлгэрийн юм шиг хэрнээ хүүхэд насны дурсамжыг зурвас санагдуулмаар үнэхээр гайхалтай уран бүтээл болжээ. Монголын кино ертөнцөд шинэлэг өнгө аясаар ялгарсан энэхүү уран бүтээл нь киноны  дууны клипнээс эхлээд л үзэгчдэд хүлээлт үүсгээд байсан юм.

Тус киноны уран бүтээлчид хэлэхдээ “…өнөөдөр бид бие бие рүүгээ инээж чадахаа больчихож. Уг нь хүмүүс аз жаргалтай инээж байх ёстой. Бид айл бүрд очиж, амьдралыг аз жаргалтай сайн сайхнаар олж хараач ээ гэж хэлж чадахгүйгээс хойш уран бүтээлээрээ энэ санаагаа гаргая гэж бодсон. Хэдийгээр бидний хийсэн кино инээдмийн боловч хүмүүст инээдмээр дамжуулж ухаарал бэлэглэе гэж хүссэн” гэлээ.

Харин энэхүү киноны тухайл “Амьдрал киноноос эхтэй юм бол яагаад амьдрал дээр кино шиг үйл явдал болдоггүй юм болоо..?Багаасаа кинонд дурлаж өөрийнхөө амьдралыг киногоор төсөөлдөг Жарантав энэ асуултыг үргэлж өөртөө тавьдаг нэгэн.Аав ээжийгээ болон эргэн тойрны бүх зүйлсийг киноны үйл явдалтай зүйрлүүлэн харах дуртай Жарантавд сонирхолтой зүйлс тохиолдож өгөхгүй л байна.Түүнд хамгийн сүүлд тохиолдсон нэгэн ичмээр явдал нь аавынх нь танилцуулж өгсөн нэгэн чинээлэг айлын охин өөрөөр нь аймшигтайгаар тохуу хийсэн явдал юм” Ийнхүү кино сонирхолтойгоор цааш үргэлжилнэ.

Киноны зохиолч найруулагчаар СТА Ш.Доржсүрэн, продюсераар СТА А.Мөнгөнзул, дүрүүдэд Батхишиг, Э.Уянга, Э. Чинзориг нар тогложээ.

Бүх насныханд Кино шиг амьдрал” уран сайхны инээдмийн кино 2013.12.19-нд Тэнгис кино театрт 16 00 цагт нээлтээ хийх гэж байна.

kino

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

kino2