Хотын дарга С.Батболд өчигдөр автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзан зүүн эргэхтэй холбоотой асуудлаар ажлын хэсгийнхэнтэй голчлон ярилцсан билээ.

Хотын дарга С.Батболд “Өнгөрсөн хугацаанд автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд нийслэлийн зүгээс олон ажлыг хийсэн. Үүний нэг нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зүүн эргэх асуудлыг бид туршиж үзлээ. Мэдээж, дэлхийн хотуудын туршлага бий. Гэхдээ өнгөрсөн 14 хоногт хэрэгжүүлсэн зүүн эргэхийг хориглосон буюу долоон уулзварыг чөлөөлсөн нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгодоо хүрч чадсангүй гэж үзэж байна.

Тиймээс Ажлын хэсгийг саналаа татаж аваад, замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 1-ний 06:00 цагаас эхлэн хэвийн хөдөлгөөнд оруулах чиглэл өгч байна” гэлээ.