УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар өнөөдөр болох 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.

УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нээлтэд 10.00 цагаас, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд 14.00 цагаас оролцохоор төлөвлөжээ. 

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийслэлийн ерөнхий боловсролын Гуравдугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд 08.00 цагаас оролцох болсон байна.