Онгон бүсгүйн уруулаар хураасан цай

                 Энэ магадгүй хамгийн хөгжилтэй зүйл байж болох юм. Хэнань мужийн Жиухуа нэртэй цайны ургамал ургуулдаг газар ажилчдын хөхний хэмжээ нь 3 бөгөөд тэд онгон эмэгтэйчүүд гэнэ.

Түүнчлэн тэд цайны ургамалаа уруулаараа түүн цээж хэсэгтээ байрлуулсан сагсанд үүнийгээ хийдэг байна. Энэ нь хятадын эртний домгоос үүдэлтэй бөгөөд ариун нандин бүсгүйгээр түүлгэсэн цай нь тухайн хүнд эмэгтэйн цэвэр ариун байдлыг дамжуулна гэж үздэг аж.


Лаазтай агаар

Хэрэв хятадад аялж байхдаа цэвэр агаар амьсгалахыг хүсвэл 5 юань үнэтэй. Чен Гуанбаио компани лаазалсан цэвэр агаарыг худалдаан гаргасан бөгөөд нэг удаагийн хэрэглээтэй тус бүтээгдэхүүн хүмүүсийг ихээхэн гайхашруулсан билээ.

Эндээс харахад Хятадад агаарын бохирдол хэр хэмжээнд хүрч байгааг харж болно. Цэвэр агаар нь толгой өвдөх зэрэг өвчнийг намдаадаг байна.

 


Замын түгжрэлийг хялбаршуулах 

1,3 тэрбум хүн амтай Хятадад уртаас урт үргэлжилсэн замын түгжирэл тийм ч гайхах зүйл биш. Зарим үед жолооч нар түгжрэлд зогсон 2-3 хонох ч энүүхэнд.

Харин хамгийн их түгжирэлтэй Вухань хотод нэгэн үйлчилгээ газар авч байгаа нь түгжирэл хялбаршуулагч аж. Та дуудлага өгвөл мотоцикльтой хүн ирж, таныг хүрэх газар хүргэж өгнө. Харин хамт ирсэн хүн нь таны машиныг араас тань аваачиж өгөх аж.


Автомат лангуу дээрх амьд хавч

               2010 онд хавч бэлтгэн нийлүүлэгч Хятад компани энэхүү тохиромжгүй мэт бүтээгдэхүүнийг лангууны худалдаанд гаргажээ. Хамгийн сонирхолтой нь автомат машинаас үүнийг худалдан авах аж. Амьд хавч худалдан авах автомат машиныг Наньжин хотын метроны буудалд байрлуулжээ.

Хавчнуудыг 5 хэмийн дулаантай агаар бүхий машинд байрлуулснаар амьдрах орчныг хэвийн болгодог байна. Харин үнийн хувьд 2 доллар орчим өртөгтэй.


Хоол хийж, гэр цэвэрлэдэг робот

Гэртээ ирэхэд халуун хоол таныг угтах сайхан биз. Хятадын техникч залуу 2011 онд  Тогооч Циу нэртэй хүний дүрстэй робот бүтээжээ.

Энэ робот тун эрэлттэй байгаа бөгөөд 3000 гаруй робот Хятадын нутгаар зарагджээ. Нэг нь 2000 долларын өртөгтэй робот тогоочийг Шанхайн хоолны газар хүртэл ашигладаг байна. Уг робот нь хоол хийхээс гадна аяга таваг угаадаг.



Амьд яст мэлхийтэй түлхүүрийн оосор

Энэ нь Хятадаас худалдан авах этгээд сонин зүйлийн нэг. Жижиг дөрвөлжин хуванцар хайрцагтай саванд голдуу бразил яст мэлхий байх бөгөөд үүнийг тэжээл агуулсан тусгай шингэнээр дүүргэжээ. Энэ нь бараг 3-4 сарын хугацаанд тухайн амтныг тэжээх чадвартай.

Энэ хайрцаг дахь амьтан хэрхэн хүчилтөрөгч авдаг бол гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Харин амьтны эрх хамгаалагчид үүнийг ихээхэн эсэргүүцдэг аж.

Панданы цай

Панда буюу хулсны баавгайн цайны орц тун этгээд. Өхөөрдөм баавгайн ялгадасыг хатаан цайн болгон хандалж уудаг. Энэ нь дэлхийн хамгийн үнэтэй цайны нэг аж. Хатаасан панда цайны 1 кг нь 77 мянган доллар болдог гэнэ шүү.

Баавгайн хатаасан өтгөн яагаад ийм өндөр үнэ хүрдэгийг та гайхах байх. Хулсны баавгайн тэжээл мэдээж хэрэг ургамал тэр дундаа хулс байдаг. Тиймээс олон төрлийн тэжээлтэйгээс гадна хулс нь хорт хавдарын эсрэг хамгаалалт болдог гэж үздэг байна. Хорт хавдарын хамгаалалтаас гадна жин хасахад ихээхэн нөлөө үзүүлдэг цай учир ийм үнэтэй байдаг. Панданы цайг Хятадын Сычуань мужид хийдэг

Одой хүмүүстэй хамт аялах

“Бяцхан хүмүүсийн вант улс” нэртэй цэцэрлэгт хүрээлэнд юу байх нь тодорхой. Энэ газар нь Юнань мужид байрлах бөгөөд жижиг хүмүүсийн хамт жижиг байгууламжаар аяладаг байна.

Обамагийн шарсан тахиа


2011 онд Бээжин хотноо нээгдсэн OFC буюу Обамагийн шарсан тахиа түргэн хоолны газар мэдээж хэрэг дэлхийн брэнд болсон KFC –г дууриажээ.

Гэхдээ АНУ-ын төрийн тэргүүнээр нэрлэснээрээ онцлог болоод олныг татдаг.




 

Цагаан хүмүүс

Хятадад цагаан хүмүүс ихээхэн эрэлттэй бөгөөд тэднийг бизнесийн сурталчилгаандаа ашигладаг байна.

Нэртэй жүжигчид реклам тоглоход үнэтэй. Харин энгийн хүн бол арай хямд. Хятадууд өрнөдийн бизнесмэнүүд тун амжилттай ажилладаг гэдэгт итгэдэг тул нэг ёсондоо тархи угаагч болох аж. Та хэрэв цагаан арьстан бол хятадад ажиллах тун амар. Та зүгээр саяхан хятадад ирсэн мэт царайлахаас гадна зүгээр л амжилттай бизнесмэн шиг царайлах хэрэгтэй гэнэ.