Хятадад 17 жил гэрийн хорионд гинжээр хүлээтэй байсан эрийг  суллажээ. Уг эр нь оюуны хомсдолтой учир гэр бүлийнхэн нь ийн гинжилсэн гэнэ. 

Огцом уурлах гэх мэт авир гаргадаг тэрбээр 2000 онд хөрш зэргэлдээх айлынхантай маргалдасны улмаас тэднийг гэртэй нь шатаахыг завдсан байна. Харин үүнийг нь гэрийнхэн нь мэдээд үүнээс хойш гэр хорионд оруулан гинжилсээр өдийг хүрчээ. 

Саяханаас тусламжийн байгууллагын ажилтнууд тэдний гэрээр ирж нөхцөл байдалтай танилцан энэ эрийг эмчилгээнд хамруулахаар болж, 17 жилийн дөнгө гаваас нь салгасан байна.