108200687Сайн байцгаана уу. Би анх удаа сэтгэгдэл энд байна. Та бүхэн үүнийг уншаад надад харамгүй зөвлөгөө өгөөрэй хүмүүсээ! Миний нөхөр маш сайхан залуу бий.

Сайхан ч сэтгэлтэй, гэвч түүнийгээ ингэнэ чинээ санасангүй. Бид хоёр 3 хүүхэдтэй, бага 2 нь ихэр ой хүрээгүй. Эгчээсээ нилээн зайтай төрсөн юм. Учир нь би олгой авахуулаад наалданги үүссэн учир сүүлийн хэдэн жил үргүйдлийн эмчилгээ хийлгэж байж ихрүүдээ гаргасан. Энэ түүх 2010 онд эхэлсэн болов уу гэж би бодож байна. Би гэж тэнэг хүн сүрхий, ажлаа мундаг хийдэг хүн болж байж нөхрийнхөө төрсөн өдрийг мартдаг юм байна. Тэр үед л нөхөр маань нэг хүүхэнтэй танилцаж, тэгээд л хэзээнээс эхэлсэн юм түүндээ маш их хайртай болжээ. Би уг нь нөхөртөө үнэхээр хайртай, тэр маань надад хайртай хань минь чамдаа маш их хайртай, чамайгаа хэзээ ч гомдоохгүй, хүүхдүүддээ маш их хайртай л гэдэг. Би тэр үгэнд нь хүүртаж мансуурч амьдрал минь сайхан байна бурхан минь таньдаа маш их баярлалаа гэж хааяахан сүсэглэдэгсэн.

15 жил хамт амьдрахад юу эс тохиолдох вэ дээ, муудалцана сайдана, нөхрөө хардах зүйлс хааяа гарна. Ийм үед би дуу муутайхан 1, 2 хоноход тэгс гээд л эвлэрнэ. Нөхрийгөө ажил байдлаас нь шалтгаалж гэрийн ажлаас ихэвчлэн чөлөөлнө. Нөхөр маань их гомдомхой гэдгийг одоо л дэндүү ухаарч байна даа. Намайг жирэмсэн байхад их оройтдог байлаа утсаа орой болохоор авахгүй би цонхон дээр ихэвчлэн 1, 2 хүртэл хүлээгээд унтахаар хэвтэнэ. Өглөө нь охиноо сургуульд нь нөхөр маань хүргэж өгдөг болохоор хонуутаар арай явахгүй ирдэг байж дээ. Хэлэхээр ажил ихтэй байлаа хайрт минь гээд л, би уурлаад л өнгөрнө. Хэдэн сарын өмнө нөхөр маань viber-даж байгаад баригдлаа. Нөгөө хүүхэн баахан зургаа явуулжээ, манай хүн ч бас хариу явуулж, би уйлж хашгирч бөөн юм боллоо. Хөөрхий том охин минь уйлж харагдлаа. Би олон удаа уйллаа, уурлалаа, гуйлаа. Нөхөр маань ахин ийм юм болохгүй хайрт минь би та нартаа хайртай, гээд уйлсан болохоор би хэд хоног хардаж, загнаж, аргадаж, айлгаж байгаад чимээгүй боллоо. Намайг том гэдэстэй халтирна даарна энээ тэрээ гээд гэрээс гарахгүй өвөлжихөд миний хань нөгөө хүүхэнтэй ч юмуу хэнтэй ч юм бүү мэд урагшаа ажлаар найз нартайгаа явна гээд 7 хоногоор япон яваад ирсэн нь бас баригдаж үзлээ. Гэтэл өчигдөр утасны код санамсаргүй хийж мессэжийг нь үзтэл миний хань: Хайрт хүн минь чи минь амрах гэж байнуу гэсэн мессежийг уншаад маш хэцүү байдалд орж бараг л галзуурах шахлаа. Одоо нойр хүрэхгүй үүнийг бичиж байна. Би ч тэр хүүхэн рүү тэсэлгүй баахан мес бичихэд тэр: Бид 2 чиний бодож байгаагаас ч илүү бие биедээ хайртай чамайг жирэмсэн бид 2 салах гээд чадаагүй, миний хайрт бид 2 чамаас өөр бие биеэ ойлгодог чи юу гэж галзуураад байгаам би хэзээд хайртай хэвээрэй… Баахан хариу бичих юм, би яах вэ? Надад зөвлөгөө өгөөрэй! Хүмүүсээ!