Өчигдөр АСА циркэд болсон "Элэгээ хайрлая" хэмээх нэртэй хандивын тоглолт болсон билээ. О.Гомбожав гэдэг залуугийн эмчилгээний зардалд хандив цуглуулах тоглолтын үеэр "Мотив" хамтлагийн "Цасан бороо" дууг дохионы хэлээр орчуулсан бүсгүй үзэгчдийн сэтгэлийг нэлээд их хөдөлгөжээ. 

Орчуулагч бүсгүй тоглолтын бүх дууг дохионы хэлээр орчуулсан бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын хувьд бараг л анх удаа л орчуулагчтай, тэдэнд чиглэсэн үйл ажиллагаатай тоглолт энэ болсон байв. Жирийн иргэний адил дууны утга найруулгыг ойлгон үзэх тэдэнд үнэхээр таатай мэдрэмж төрүүлсэн болов уу.  

О.Гомбожав нь Хөгжлийн бэрхшээлтэй, параолимп, тив дэлхийн олон уралдаан тэмцээнд чөлөөт бөхийн төрлөөр амжилттай оролцож байсан найз маань хүнд өвчний улмаас элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй болжээ. Элэгээ өгөх донор олдсон ч эмчилгээний зардалаа олох үүднээс хандивын тоглолт зохион байгуулжээ. Хугацаа тун бага үлдсэн, 2 нялх үрийг нь бодож сайн санаат та бүхэн түүнд бага ч болов сэтгэлийн дэм хайрлаарай.

Элэг бүтэн амьдаръя.