Бидний амьдрал тэгшрээд сайхан амьдарч байна. Гэтэл бидний хүүхэд шиг охидууд нөхрийг минь зүгээр байлгахаа болилоо. Хүүхдээрээ шахуу юм мсж бичээд орой үдэш утасдаад байх юм.

Олон жил болохоор нөхрийгөө юу хийж байгааг сэтгэл зүрхээрээ мэдэрдэг болчих юм. Надад худлаа ярьж байгааг хичнээн хол байсан ч зүгээр архи ууж байна уу эсвэл өөр юм хийж байна уу гэдгийг зөнгөөрөө мэдэрдэг болчих юм. Сүүлийн үед нэг л биш гэж мэдээд утсыг нь үзлээ надаас олон удаа тэр хүүхэд залгасан байна. Бас мсж бичсэн байна. Эр хүн охид өөрсдөө далжиганаад байхаар яаж татгалзахав. Тэр хүүхдийг нь би таньдаг юм байна. Аниа гээд хэлээ хазаад гүйж байсан чинь нөхрийг минь эргүүлж явдаг байх нь. Би нөхөртөө шууд хэлсэн одооны охидууд яасан айхтар болцийм бэ. Чамайг албаар нээнтэгэнд оруулж байгаад мөнгө салгах гэж байгаан бишүү гэсэн хар цагаан дуугүй суугаад байсан. Гэтэл өнөөдөр цуг явж байгаад яг нөгөө айхтар новштой таарлаа. Намайг танихгүй инээд алдаад гүйж ирснээ сайнуу гээд дуу нь цаашаа ороод сонин болчихсон би ч алгадаад авмаар санагдсан ч биеэ бариад хараагүй царайлаад өнгөрсөн. Манай хүн бас барайгаад л явчихсан. Араас нь гүйж байгаад нэг хоёр унтчихаад л хүүхэдтэй болчлоо авахуулна гээд мөнгө нэхнэ тэгснээ бие өвдлөө гээд мөнгө нэхнэ даарлааа гээд бас нэхнэ. Энэ хэзээ ч дуусахгүй гэдгийг би мэдэж байна. Тэр хүүхдийг дуудаад уулздаг юм билүү. Сайн айлгаад загнаад явуулбал яах бол? Надад зөвлөөч.