Бразилийн шигшээ багийн довтлогч Gabriel Jesus 2014 онд зам буддаг ажил хийдэг байсан бол 2017 онд дэлхийн үнэ цэнэтэй хөлбөмбөгчидийн нэг болжээ. Тэрээр 1997 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Бразилийн нэгэн ядуусын хороололд төржээ.

Түүний гаран дээр амьдарч байсан ядуусын хорооллых нь шивээс байдаг нь хаанаас ирсэнээ хэзээ ч мартахгүйн тулд энэхүү шивээсээ хийлгэсэн гэдэг. Gabriel Jesus-ын тоглолтын онцлог, олонд танил болсон нэг зуршил нь гоал оруулах бүртээ утсаар ярьж буйг гараараа дүрслэн харуулдаг нь хэдийнээ фенүүдэд нь дасал болсон дүр зураг юм.

Энэ үйлдлийг нь хүмүүс "Нэрд гархаас нь өмнө хаяад явсан найз охиноо залгаарай" хэмээн дүрслэн үзүүлдэг гэх бол зарим нэг нь "Хаана гоал хэрэгтэй байна тэнд намайг дуудаарай" гэсэн утгыг илэрхийлдэг гэж олон янзаар тайлбарладаг байна. Тэрээр одоо "Manchester city"-гийн үнэ цэнэтэй тоглогчдын нэг юм. 

Эх сурвалж: Seen.mn