Огцруулах тогтоол нь гарч, “мааниа” уншуулсан “Мэргэжлийн” Засгийн газар өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 13-ны өдөр хуралдаж нэлээд олон асуудал хэлэлцэн батлав.

 

 

Тодруулбал Засгийн газрын хуралдаанаар Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан бол НДШ төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоов. Мөн цагдаагийн алба хаагчид тэтгэмж, тусламж олгох журмыг баталж дөнгөв. Түүнчлэн төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ цогцолборыг ашиглалтад хүлээн авах, шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдан авах, хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулах, Засгийн газар хоорондын комисс хуралдах, өвлийн ачааллаас өмнө шинэ трансформатор суурилуулах зэрэг асуудлыг хэлэлцэн батлав.

 

“Мэргэжлийн” Засгийн газар бүтэн жил гаруйн хугацаанд шийдвэрлэж дөнгөхгүй байсан Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг үүрэг гүйцэтгэгч Засгийн газар болсныхоо дараа ийнхүү яаравчлан гаргасан нь олны анхааралд өртөх гол үндэслэл болсон бололтой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар огцруулсан Мэргэжлийн Засгийн газар хуралдаж, цаг үеийн болоод олны анхаарал татсан дээрх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь өдгөө цахим ертөцөд олон нийтийг талцуулаад байна.

 

Үүрэг гүйцэтгэх төдий үйл ажиллагаагаа явуулах учиртай Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлэн хуралдаж, шийдвэр гаргасан нь буруу гэж үзэх хүн олон байгаа бол зарим нь дараагийн Засгийн газар байгуулагдаагүй учраас төрийн ажлыг тасалдуулахгүй явуулах нь зүйтэй тул Засгийн газар хуралдаж шийдвэр гаргасан нь зөв гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.

 

“Мэргэжлийн” Засгийн газар бүтэн жил гаруйн хугацаанд шийдвэрлэж дөнгөхгүй байсан Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг үүрэг гүйцэтгэгч Засгийн газар болсныхоо дараа ийнхүү яаравчлан гаргасан нь олны анхааралд өртөх гол үндэслэл болсон бололтой.

 

Үүрэг гүйцэтгэгч Засгийн газар эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай, чадамжгүй

 

Улс төрийн хүрээнийхэн ч үүрэг гүйцэтгэгч Засгийн газрыг эрх зүйн чадамжтай, чадамжгүй гэдэгт санал хуваагдаад буй.

 

“Мааниа” уншуулсан “Мэргэжлийн” Засгийн газар дараагийн Засгийн газрыг байгуулагдтал үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Харин бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэр гаргах, эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай эсэхийг шийдвэр гаргах түвшнийхэн хэлэлцэн шийдвэрлэх буй за.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн үүрэг гүйцэтгэгч Засгийн газрыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн чадамжгүй болсон. Тиймээс ч  төрийн алба тасралтгүй байх зарчим алдагдаж гэдгийг хэлж, дараагийн Засгийн газрыг яаралтай байгуулахыг шаардаж байгаа бол МАН-ын бүлэг одоогийн Засгийн газрыг тулгамдсан асуудлаа шийдвэрлээд явах боломжтой гэдгийг өгүүлсэн. Тодруулбал бүлгийн дарга Д.Хаянхярваа “Өвөлжилтийн бэлтгэл хүндрэх нь гэсэн асуудал яригдаж байна. Гэхдээ үүрэг гүйцэтгэгч Засгийн газар ажиллаж байгаа учраас тулгамдсан асуудлаа шийдвэрлээд явж байгаа гэж ойлгож болно. Ер нь Засгийн ажлын залгамж чанар алдагдаагүй” гэдгийг тодотгоод байгаа.  

 

Ямартай ч “мааниа” уншуулсан “Мэргэжлийн” Засгийн газар дараагийн Засгийн газрыг байгуулагдтал үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Харин бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэр гаргах, эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай эсэхийг шийдвэр гаргах түвшнийхэн хэлэлцэн шийдвэрлэх буй за.

 

24tsag.mn