Дэлхийн Мисс тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан Э.Сэлэнгэ сүүлийн жилүүдэд "Нүцгэн мисс" гэх тодотголтой болоод байгаа билээ.

Загварын тайзнаас гарч ирсэн мисс бүсгүй өмнө нь гадаадын агентлагт эхээс төрсөн биеэрээ нүцгэн зургаа авахуулснаас хойш олны хараад ихээр өртөх болсон. Түүнчлэн шулуухан яриа нь ч олон хүний бухимдалыг хүргэдэг байх. Нэг хэсэг чимээгүй байсан тэрбээр сүүлийн үед дахин олны хараанд өртжээ. Өөрийн цахим хаягтаа саяхан авахуулсан халуухан зургуудаа оруулсан тэрбээр дахин нэг эротик имижтэй зургаа нийтэлжээ. Ингэснээр түүний эротик зургийн цуваа үргэлжилсээр байна гэж хэлж болох юм.