​Би 24-тэй залуу байна. Сүүлийн үед найз бүсгүй маань намайг хуурах болсон. Хүнд хуурагдах ямар байдгийг мэдэх хүмүүс байгаа байх. Бүх зүйлийг гэрэл гэгээтэй сайхнаар төсөөлөөд явж байхад ингэхээр.

Нууц амраг бие биенээ хуурсан үл итгэсэн амьдрал ингээд эхэлдэг юм байна. Өмнө нь хүмүүсийг гайхдаг байж. Би ч гэсэн түүнээс хариугаа авч хэн нэгэн бүсгүйтэй ямар нэг холбоо тогтоож байж тайвшрах юм шиг санагдах юм. Гэхдээ би гадуур охид бүсгүйчүүд эргүүлээд явж байх завтай хүн биш л дээ. Надтай адил байдалд орсон, ижил бодолтой бүсгүйчүүд байна уу?