МАН-ын ээлжит бага хурал өнөөдөр болно
2017/09/25
Монгол Ардын намын ээлжит Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болно. Бага хурал хуралдахтай холбогдуулж өчигдөр тус намын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад хэний нэрийг дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Өчигдөр 23:00 цаг хүртэл хуралдаж шийдвэрт хүрээгүй тул өнөөдөр Удирдах зөвлөл үргэлжлүүлэн хуралдах аж. Түүний дараа Бага хурал хуралдах юм.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					