width2x_tX5EoXck1f623cy

Хятадын загварын менежментийн компаний ажилчид бүлгийн чатны зургаа цахим ертөнцөд тавьсан нь Weibo(Фэйсбүүктэй адил олон нийтийн сүлжээ)-ийн хэрэглэгчдийн дунд шуугиан тарилаа. Тус компаний захирал, алдартай загвар өмсөгч, жүжигчин Чен Шудон ажилчдадаа iPhone X авч өгөх гэж байгаа талаар чатад өгүүлсэн байжээ.

Тодруулбал “Босс (Чен Шудон) бүгдэд нь iPhone X авч өгнө гэж хэлсэн. Тиймээс аль өнгөнөөс авмаар байгаагаа бичээрэй” гэж нэгэн ажилчин бусдадаа дамжуулсан аж.

Чен нь мэргэжлийн загвар өмсөгч, алдартай жүжигчин төдийгүй Хятадын мянганыхан түүнийг загварын билэг тэмдэг гэж үнэлдэг аж. Тэрбээр өнгөрсөн жил Миланд болсон “Dolce & Gabbana” брэндийн загварын шоунд тайзнаа алхжээ.

Хятадын цахим сүлжээний хэрэглэгчид Чений сайхан сэтгэлийг магтаж, түүний ажилчдад атаархаж буйгаа илэрхийлсэн байна. Тухайбал, нэгэн хэрэглэгч “Би яагаад Чен Шудоны компанид ажиллая гэж бодож байгаагүй юм бол? Одоо iPhone албан ёсоор нэг бөөрнөөс үнэтэй боллоо” гэж бичжээ.

“Ирээдүйд Сайн уу? гэж хэлээрэй” уриатай iPhone Х-ийн доод үнэ 999 доллар бөгөөд 11 дүгээр сарын 3-наас худалдаалагдаж эхэлнэ.


Эх сурвалж: View.mn