Кейт Рочевилле гэх эр эхнэртээ хаягдан хүүхдүүдээ асран халамжлагч болж чадаагүйгээсээ болж сэтгэлээр унан гундуу нэгэн болжээ. 

Харин энэ байдалтайгаа тэмцэн амьдралаа дахин сэргээсэн бөгөөд үүнд нь спорт тусалжээ. Тэрбээр хоёр жил гаруй хугацаанд бэлтгэл сургуулилт хийж 32 кг жин хассан бөгөөд гар тулааны урлагаар ч бага үгүй амжилт олжээ. Одоо Роче ММА тулааны спортын тамирчин болсон бөгөөд түүний амьдралын замнал олон залуусыг мөрөөдөлтэй болоход чухал хувь нэмэр оруулах болжээ.