Хью Хефнер 1926 оны 4-р сарын 9-нд Чикаго хотод төрсөн бөгөөд Biography.com сэтгүүлд өгүүлснээр Хефнер нь 45 хөрөнгө оруулагчдаас  8,000 доллар босгосон ба түүний ээж, дүү нь хамтран  2,000 доллар өгч "Playboy" сэтгүүлийг нээсэн байна.  Секс болон сэтгүүл зүйн эрх чөлөөг мандуулагч асан Хью Хефнер өнөөдөр 91- тэйдээ байгалийн жамаараа насан эцэслэжээ. Тэрээр нэгэн удаа "Секс бол дэлхийг хөдөлгөгч маш том хүч. Тиймээс бид түүнээс эмээх биш харин түүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" хэмээн хэлжээ.