​Сайн байцгаана уу? Би одоо 25 настай. Нөхөр минь 27 настай. Надтай танилцаж суухаасаа өмнө өөр хүнд хайртай байсан байна. Нөхөр минь намайг тэр эмэгтэйтээгээ хэдэн сарын өмнө танилцуулсан.

Тэр нь гэр бүлтэй 3 хүүхэдтэй даруухан, дуу цөөтэй эмэгтэй. Анхандаа тэрэнд хайртай гэж хэлэхэд нь тэр эмэгтэй зайгаа авсан байна. Тэр үед нь би таарч тэгээд л надтай гэрлэсэн. Бид 2 гэрлэж хөөрхөн хүүтэй боллоо. Нөхөр минь уул уурхайн компанид ажиллаж байтал лицензээ хураалгаж ажилгүй боллоо. Энэ газартаа ажиллаж байхдаа их л архи уудаг байлаа. Би ч нээх их тоохгүй уурлахаараа их хорон муухай үг хэлээд маргааш нь юу ч болоогүй юм шиг л зүгээр болчдог байлаа. Гэтэл тэр эмэгтэйтээ холбоо барьж нөгөөдөх нь ч өөрийн ажилдаа манай нөхрийг оруулж тэдний харилцаа сэргэх нь тэр. Нөхөр минь нууц амрагтай болмоор байна гэж өөр хүний yahoo.com хаяг хүртэл авсан байна. Тэр нь ч дэмжиж хэд хэдэн хаяг өгчээ. Нөхөр минь тэрэнд байнга л ганцхан та надад таалагддаг гээд л, та надаас зайгаа авсан тул би одоо ингэж амьдарч байна үр дүн нь гэх юм. Тэр эмэгтэй шууд түлхэхгүй бас наашаа ч гэхгүй чамайг надаас илүү хайрладаг эрхэм хүмүүс байгаа гэх юм. Энэ байдал үргэлжилсээр. Нэгэн удаа тэд ажлын шугамаар 10 орчим хоног томилолтоор явж ирсэн. Тэр л үеэс нөхөр минь өөр болсон. Би тэр эмэгтэйтэй дотносож уулздаг боллоо.

Нөхрийнхөө ямар хэнэггүй мунхаг байсныг ярьж харин би нөхрийнхөө тухай ярьдаг байлаа. Гэтэл ажлынхантайгаа шоудаж байгаад манай нөхөр тэр эмэгтэйг үнсэж, тэр эмэгтэй амьдралдаа хамгийн том алдаа хийснээ ярилцах юм. Тэр эмэгтэй бид хоёрын амьдралд их туслах хүн юм гэнэ. Жинхэнэ хүн чанартай шүү гээд л нөхөр минь магтах юм. Харин одоо бол тэр эмэгтэй нөхрөө анд явсан тухай, толгой нь өвдсөн тухай, залхуу хүрсэн муухай өдөр байна гээд л ярилцах сэдэв олон болжээ тэр хоёрт. Би тэр хоёрын тухай мэдэж байгаагаа тойруу утгаар хэлэхэд би шууд харьцаагаа тасаллаа. Тэгвэл ажилгүй болно л гэнэ. Надад төсөл бичихийг зааж өгөх байсан юм чамаас болоод хамаг ажил нурлаа гэхээр нь ахин хардахгүй гэж ажлаас нь гаргасангүй. Гэтэл нэг өдөр ажил нь дампуурч бас л ажилгүй боллоо. Хэд хоног гэртээ хэвтэж хэвтэж 1 л өдөр ажилтай болчлоо. Ажилд оруулсан хүн нь тэр эмэгтэй байжээ.

Надад тэрийгээ бахархалтайяа хэлэх юм. Харин одоо нэг газар ажиллахгүй байгаа ч байнгын холбоотой. Бүр дотно байдлаар харилцдаг болсон. Намайг мэдэхгүй байна гэж боддог бололтой. Би нөхөртөө чиний сэтгэл зүрх чинь өөр хүн рүү яваагүй бол сайн байна гэхэд чи юу ярина вэ хүү минь байна гэх юм. Гэхдээ надад тэр 2 дотно харилцаатай юм шиг санагдаад…