УИХ-ын намрын чуулганы нээлт өнөөдөр 10:00 цагт болно. Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм. 

  • Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  • Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл;
  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
  • Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
  • Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  • Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Бусад гэсэн асуудлыг багтаажээ.