Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08:30 эхэлнэ
2017/10/02

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өглөө 08:00 цагаас эхэлж 17:00 цагт дуусдаг байсан. Харин өнөөдрөөс 08:30 -17:30 цаг болж байна.
Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор Хотын дарга 2017 оны дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 01-нийг хүртэл Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг 08:00-17:00 цаг болгосон юм. Энэ захирамжийн хугацаа дуусчээ.
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн өвлийн хуваарьт ийнхүү шилжиж байгаа аж.






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                    