Америкийн Калифорни мужийн нэгэн амьтны хүрээлэнгийн бар үргэлж сэтгэлээр унан хөдөлгөөнгүй байх болжээ. Учир нь тус амьтны хүрээлэнгийн ажилтны буруугаас болж бар зулзгалахдаа бамбаруудаа алдсан байна. Түүнд санаа зовсон удирдлагууд нь гахайн тооройнд эрээн хувцас өмсгөн түүний бамбарууд хэмээн итгүүлж чаджээ. Учир нь барын сүүг зөвхөн гахайн тооройнууд л голохгүй хөхөж байсан гэнэ.