Чарли Чаплин хэрвээ амьд сэрүү байсан бол энэ жил 127 нас хүрэх байлаа. Чарли Чаплин нь авьяаслаг, агуу инээдмийн жүжигчин, зохиолч, кино найруулагч гэдгээрээ хүн төрөлхтөний түүхэнд үлдсэн байдгаас гадна бүсгүйчүүдийн сэтгэл зүрхийг эзэмдэгч гэдгээрээ ч алдартай нэгэн байжээ. Тэрээр царай муутай байсан ч хүүхнүүдийн дунд маш нэр хүндтэй байсан гэдэг. Чарли Чапли нь дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд 11 хүүхдийн эцэг ажээ. Гэхдээ түүний амьдралд нэг эмэгтэй өөрийн ул мөрөө үлдээсэн юм. Түүнийг  Уна О’Нил гэдэг бөгөөд тэрээр агуу жүжигчний сүүлчийн эхнэр бөгөөд сүүлчийн хайр нь байсан гэдэг.  

 

Уна О’Нил ба Чарли Чаплин | зураг: ic.pics.livejournal.com

Уна О’Нил ба Чарли Чаплин | зураг: ic.pics.livejournal.com

Чарли Чаплин дурламтгай залуу байсан. Тэрээр залуу ч бай, хөгшин ч бай эрэгтэй хүн бүр үр удмаа үлдээх нь байгалийн гол хууль хэмээн үздэг байв. Чарли Чаплинд ихэнхдээ насанд хүрээгүй, залуу охид дурладаг байжээ. Тэрээр гуравдах эхнэртэйгээ 17 настай байхад нь танилцаж байсан гэдэг.

 

Чарли Чаплины сүүлчийн хайр Уна О’Нил | зураг: nargismagazine.az

Чарли Чаплины сүүлчийн хайр Уна О’Нил | зураг: nargismagazine.az

Чарли Чаплин нь 54 насандаа жинхэнэ аз жаргал юу болохыг ойлгосон гэдэг. Тэрээр сүүлчийн эхнэр бөгөөд сүүлчийн хайр Уна О’Нилтэй 18 настай байхад нь танилцаж, улмаар гэр бүл болохоор зэхэж байв. Гэвч Уна О’Нилийн эцэг тэдний гэрлэлтийг эсэргүүцэж, Чаплиныг сүрдүүлсэн ч амжилт олоогүй юм байна. Чарли Чаплин нь Уна О’Нилийн эцгээс нэг насаар дүү байжээ. Харин хосын найзууд нь тэдний дурлалыг агуу хайрын түүх хэмээн ярьдаг байв. Уна О’Нил нь төгс төгөлдөр гоо үзэсгэлэнтэй ч хатуу чанга зан авиртай нэгэн байжээ. Сэтгэл зүйчдийн хэлж буйгаар, Уна О’Нилийн эцэг хоёр настай байхад нь гэрээсээ явсан байдаг. Иймээс Уна О’Нил нь өөрөөсөө ахимаг насны эрэгтэй хүмүүсийн дундаас хайраа хайдаг байв.

 

Чарли Чаплины сүүлчийн хайр Уна О’Нил | зураг: nargismagazine.az

Чарли Чаплины сүүлчийн хайр Уна О’Нил | зураг: nargismagazine.az

Уна О’Нил нь гэр бүлдээ цаг заваа зарцуулахын тулд жүжигчний карьераасаа татгалзсан байдаг. Энэ үед Чарли Чаплин кино урлаг маш авьяаслаг жүжигчнээ алдаж байгаа ч би түүний хэнтэй ч хуваалцмааргүй байна хэмээн бичиж байжээ.

Тэд хамтдаа 34 жилийн туршид Чарли Чаплины амьдралын хамгийн хүнд хэцүү цагийг даван туулсан. Тэрбээр ЗХУ-ын дэмжлэгийг авснаараа Америкт “персона нон-грата” хэмээн тооцогдов. Тэдний дундаас найман хүүхэд төрсөн бөгөөд  хамгийн сүүлийн хүүхэд нь Чаплиныг 72 настай байхад нь төржээ.

 

Чарли Чаплины сүүлчийн хайр Уна О’Нил | зураг: nargismagazine.az

Чарли Чаплины сүүлчийн хайр Уна О’Нил | зураг: nargismagazine.az

 

Чарли Чаплин эхнэр хүүхдийн хамт | зураг: 3.bp.blogspot.com

Чарли Чаплин эхнэр хүүхдийн хамт | зураг: 3.bp.blogspot.com

 

Чарли Чаплин, Уна О’Нил хоёр хүүхдүүдийн хамт | зураг: with-art.livejournal.com

Чарли Чаплин, Уна О’Нил хоёр хүүхдүүдийн хамт | зураг: with-art.livejournal.com

 

Чарли Чаплин, Уна О’Нил хоёр хүүхдүүдийн хамт | зураг: liveinternet.ru

Чарли Чаплин, Уна О’Нил хоёр хүүхдүүдийн хамт | зураг: liveinternet.ru

 

Чарли Чаплин охины хамт | зураг: kleinburd.ru

Чарли Чаплин охины хамт | зураг: kleinburd.ru

 

Чарли Чаплины гэр бүл | зураг: obozrevatel.com

Чарли Чаплины гэр бүл | зураг: obozrevatel.com

ЭХ СУРВАЛЖ: КУЛЬТУРОЛОГИЯ