Хятадад 37 настай барилгачин эрийн тун азгүй өдөр нь байсан бололтой. Тэрбээр ажлаа хийж байгаад аяганд цохиулан давхараас унахдаа хоёр метр урттай төмөрт зоогджээ. 

Бэхэлгээний арматур төмөр мөрийг нь нэвт хатган гарсан байжээ. Азаар эд эрхтэнийг үхэлд хүргэх хэмжээний ноцтой аюул учруулаагүй учир эсэн мэнд амь гарсан байна. Эмч нар яаралтай мэс заслаар урт төмрийг салгасан бөгөөд барилгачин залуугийн шарх одоо илааршиж байгаа гэнэ.