Зимбабвегийн Чидза тосгоны оршин суугч хүүхдүүдийн хувьд өдөр тумын ажлын нэг нь хулганы ан хийх гэнэ. Тэд хийсэн ангаараа хулганы махтай шорлог хийн мөнгө олдог байна. 

Хулганаа шарж, нэг шоронд 10 хулганы махтай шорлогыг нэг долларын өртөгөөр зардаг аж. Хөвгүүд нэг шөнийн дотор 50-100 хулгана барьвал энэ нь тэдний хувьд нэлээд орлого болох хэмжээний ан болдог гэнэ. Шөнийн цагаар хулгана барих нь бага насны хүүхдүүдийн хувьд нэлээд эрсдэлтэй ан бөгөөд учир нь шөнийн цагт могой ан гардаг учир эсрэгээрээ могойд хатгуулах тохиолдол их байдаг аж.