БШСУСЯ-наас Б.Батсайханыг 29 дүгээр тусгай сургуулийн захирлаар  эгүүлэн томилсон байна. Түүнийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан хэмээн үзэж НЗД-ын захирамжаар ажлаас нь чөлөөлсөн юм.

Тэрбээр уг захирамжийг хууль бус хэмээн үзэж, хуулийн байгууллагад ханджээ. Улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал, Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд ялалт байгуулснаар БСШУСЯ-наас Б.Батсайханыг өчигдөр буюу энэ сарын 05-наас эгүүлэн томилжээ.

 

Тусгай сургууль, цэцэрлэгүүд Нийслэлийн харъяанд байсан хэдий ч БСШУС-ын сайдын энэ оны тавдугаар сарын 11-ны тушаалаар тус яамны харъяанд шилжүүлэн авсан байна. Ингэснээр тусгай сургууль, цэцэрлэгүүдийн захирлыг томилох асуудлыг БСШУСЯ хариуцаж байгаа аж.

 

Ч.Ариунболд

Эх сурвалж: Монцамэ агентлаг