​Сайн байна уу сайтын уншигчдаа. Би 28 настай жирийн л нэгэн эмэгтэй. Нөхөр охинтойгоо амьдардаг. Юу юунаас илүүтэй итгэж байсан нөхөр минь сэтгэл рүү минь гэнэтийн хүчтэй цохилт өгдөг юм байна.

Нөхөр маань ажлаар гадаад 14 хоног явж ирлээ. Би ч нөхрөө тэсэн ядан хүлээж тосч аваад бид 2 жаргалтай аргагүй гэртээ харьлаа. Бие биенээ маш их санасан хүмүүс шөнийг бараг л цурам хийлгүй жаргалаа. Хагасайн өдөр байсан. Тэгээд л 1 өдрөөс хойш доошоо үнэртэй өнгөтэй юм гараад болохоо байдаг юм. Тэгэхээр нь гайхаад шинжилгээ өгөөд үзүүлтэл заг хүйтэн гэдэг өвчинтэй байна гээд л пал хийтэл хэллээ. Би ч шууд уйлаад л, эмч тэгтэл нөхөртэйгөө аятайхан ойлгуулж ярилц битгий загнаж хашгираарай эрчүүд ийм тийм гээд л зөндөө юм хэллээ. Ингээд л би яахаа мэдэхгүй гэртээ ирсэн. Өөрийг нь ажиглаж тойруулж ч тоглож ч мэдэх гэж оролдлоо. Үгүй шүү дээ хань минь гээд л. Тэгсэн бөгсөн дээр нь тариулсан ул мөр байна.

Хэлээд би буруутан болох шахлаа. Ингээд л бидний сайхан харилцаа шаварт сууж сэтгэл минь маш ихээр шаналж байна. Би өнөөдрийг хүртэл дуугарахгүй байгаа. Харахаар бодохоор л дургүй хүрээд үхэх гээд байх юм. Одоо яасан нь дээр вэ надад туслаач…