Дөнгөж сая ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр албан тушаалаа ашиглан эхнэрийн хамаатны компани болох “Засаг чандмань майнез” компанид концессын гэрээг хууль бусаар байгуулж өгсөн талаар тайлбар хийсэн юм.

Ж.Мөнхбат: Илт гүжирдсэн мэдээллийг зохион байгуулалттайгаар тараасан. Төр түмнийхээ итгэлийг хүлээж төрийн сайдаар ажиллаж байхдаа амин хувийн явцуу эрх ашгийг ард түмний эрх ашгаас дээгүүр тавиагүй, хууль зөрчөөгүй, албан тушаалаа урвуулан ашиглаагүй.  130 км хатуу хучилттай зам тавих тендерийг 60 хоногийн хугацаатай нээлттэй зарласан. Нийт найман компани оролцсон. Ганцхан компани саналаа ирүүлсэн нь “Засаг чандмань майнез” компани байсан.  Би болон манай гэр үл энэ компанид нэг ч хувьцаа эзэмшдэггүй.  Хөрөнгө оруулаагүй. Үйл ажиллагаанд нь ямар нэг байдлаар оролцдоггүй” гэдгийг мэдэгдсэн.

Хууль зөрчсөн үйлдэл байвал хариуцлага хүлээхэд бэлэн тул Ж.Мөнхбат өөрийгөө  АТГ, цагдаа, прокурорт шалгуулах хүсэлтийг өгсөн байна.  Мөн  Ж.Эрдэнэбатын засгийн газарт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж байсан найман хүн наймуулаа дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.