Тэгэхээр түүний хүүхэд насны талаар бага зэрэг дурдья л даа. Тэр бусад хүүхэд шиг энгийн хэмжээтэй толгойтой төрсөн ч түүний дөрвөн мөч нь маш богинохон байв.
Хүүхэд байхдаа одой байхаар заяагдсандаа маш ихээр гутарч дотороо маш их уур хилэн атаархал тээж бусад хүүхдүүдэд дооглуулж, шоглуулж хүүхэд нас нь өнгөрсөн хүн бол Peter Dinklage.
Гэхдээ тухайн үед тэр амьтанд маш их хайртай, амьтдын эрхийн талаарх маш зөв бодолтой хүү байсан болохоор 16 настайгаасаа эхэлж цагаан хоолтон байхаар шийдэж одоог хүртэл энэхүү бодолоосоо татгалзаагүй мөрдсөөр ирсэн.
Харин түүний жүжигчин болохоос өмнөх Кареер нь тийм ч олигтой амжилттай байгаагүй гэхэд болно. Гэрээсээ явж найзындаа амьдарч, заримдаа орох оронгүй гадуур хонож сэлгүүцэж явсаар хэд хэдэн оффисын ажилд орж ажиллаж байсан ч, оффисын ажлаа маш ихээр үзэн яддаг байв. Нэгэн илтгэл дээрээ хэрвээ би тэр ажлаа хийсээр л байсан бол ердөө өөртөө унтах газартай байхаас хэтрэхгүй байх байсан гэж хэлж байсан.
Түүний мөрөөдөл бол өөрийн гэсэн театртай болох. Товчхондоо жүжигчин болох нь түүний маш ихээр хүсч буй зүйл байсан юм. Ингээд тэр орох оронгүй огт цалингүй байсан ч хамаагүй одоогийн ажлаасаа гарч жүжигчний кареераа хөөж эхлэхээр шийдэв. Яахав энэ үедээ хэд хэдэн кинонд маш бага цалингаар дүр бүтээж байсан хэдий ч түүний биеийн хэмжээ нь ямар ч кинонд тохиромжгүй харагдаж байсан болохоор киноны дүрийн олдоц нь тун ховор байж.
Гэсэн хэдий ч тэр үргэлжлүүлж хайсаар л байсан. Нэг өдөр түүний найз нь театр байгуулж буй сурагаар түүнд өөрийн театртаа ажиллах санал тавьсан нь түүний хэцүүхэн амьдралд бага ч гэсэн дэм өгсөн бөгөөд тэндээсээ тун дажгүй хэд хэдэн кинонуудын дүр авж эхэлсэн байдаг.
Ингээд уйгагүй хөдөлмөрлөж зарим шөнө хоолгүй, мөнгөгүй, орох оронгүй амьдарч тэмцэж байсныхаа шанд, түүний гэрийн хаалгыг нэгэн өглөө үл таних нэгэн итгээд цохиж, түүнд Tyrion Lannister-н дүрийг санал болгосон байдаг.