Ээжийг нь самранд явсан хойгуур таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн хэрэг гарлаа. Охиныг хазганаз, догоноцон сонин яваад байхаар нь нагац нь асууснаар хэргийг мэдэж цагдаад хандсан. Гэвч тэдэнд шүүх эмнэлэгт үзүүлэх мөнгө байхгүй тул үзүүлж чадахгүй явж байхад нь сайхан сэтгэлт залуу тусалснаар энэ хэрэг олны анхаарлын төвд орлоо. 

Бага насны хүүхэд хүчиндсэн хойд эцгийг нь саатуулсан. Охиныг төрийн хамгаалалтад Хүүхдийн төлөө үндэсний газар авсан. Өмгөөлөгчийг тус газраас гаргаж,  эмчилгээг тус газраас хариуцан хийх юм байна. Учир нь одоогоор хүүхдийн ээж самранд яваад ирээгүй байна. 

Энэ хэрэг гарсантай холбоотойгоор манай сайтын зүгээс эрүүгийн хэргээр мэргэшсэн өмгөөлөгч гаргаж өгөх гэсэн боловч  ХТҮГ ажиллаж байгаа , мөн хүүхдийн асран хамгаалагч буюу ээж нь шийдвэр гаргах юм байна.

Мөн ХЭҮК хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Гэвч тус байгууллагад заавал өргөдлөөр хандах ёстой. Гэвч охиныг төлөөлж ХЭҮК-т хандан хүн ээж нь. Ээж нь гэвч самранд яваад ирээгүй л байна. 

 

Тэгвэл бага насны хүүхэд хүчиндсэн этгээд ямар хуулийн хариуцлага хүлээх вэ? 

Монгол улсын Эрүүгийн хуулийн 12.1.4. Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Тус хуулийн тайлбарт Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно. Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно хэмээн заажээ. Тэгэхээр хүчин үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоох юм бол хамгийн багадаа 12 жилийн ял авах нь тодорхой боллоо. 

Бид энэ хэргийн талаар Хүүхдийн төлөө үндэсний газар, ЦЕГ, прокурор, ХЭҮК зэрэг байгууллагаас тодруулан эргэж мэдээлэх болно.