​Сайн байцгаана уу та бүхэнд өөрийн амьдралаас хуваалцах гэсэн юм. Би 28тай эхнэр хүүхдийн хамт амтьдардаг тусдаа гараад хагас жил л болж байна.

Хүү маань ой хүрээгүй жижкээн амьтан бий, Бүх зүйл хурдан болж бид 2 суусан л даа. Би эхэндээ эргэлздэг байсан ч шийдээд тэр 2ынхоо төлөө л амьдрах болсон. Жирэмсэн байх хугацаанд нь хамт байж чадаагүй. Би хотод ажлаа хийж тусдаа гарах бэлтгэл хийгээд хагас бүтэнд нь эхнэр дээрээ очино. Харин энэ хугацаанд эхнэр маань надад их ч олон муухай үг хэлсэн дээ. Хүүхдээ авхуулна, хүүгээ төрхөөр чамаас сална гээ л ер нь л харилцаа муу л байлаа. Байж суухын аргагүй болгоно харанхуй шөнө байсан ч 300 400 км ганцаараа яваад очдог байсан. Дээр нь өмнөх найз залуутайгаа харилцаа л.

Надад хэцүү байсан ч жирэмсэн болоод тэгж байгаа байлгүй гээл тэвчдэг байлаа. Ингээд хүү маань гарч би ч өөрөө орон байраа бэлдэж тусдаа гарлаа. Байдал дээрдэх болуу гэтэл үгүй ээ. Жилийн дараа 2уулаа салий л гэнэ. Муудалцвал л ярьдаг зүйл нь салах. Иймэрхүү үг сонссон хүний сэтгэл санаа ямар олиг байхав дээ новш гэж. Одоо бүр чи бид 2-г ад үзлээ гээд байдаг боллоо. Юу гэж төрсөн үрээ ад үзхэв дээ. Үнэндээ би архи тамхи хэрэглэдгүй түүнд муухай үг ч хэлж байсангүй. Ярьдаг юм нь чи хүүхдээ хүсээгүй байсан гэнэ. Одоо үнэндээ л цөхөрчийнө. Хэлэх ч үг олдохгүй байна. Хичнээн муудалцаж, хол байсан ч энэ хугацаанд би түүнийг хуурч байсангүй. Салвал арай өөр шалтаг олоод салаасай. Дунд нь хүү минь л…