1997 онд төрсөн энэ хүү Пакистан улсын нэхэн шагнагдсан ардын баатар юм. 2014 оны 1-р сарын 7-нд Хибер Пактунква мужийн Хангу дүүрэгт орших сургууль руу нь амиа золиослогч этгээд биедээ тэсрэх бодис тээн, халдлага үйлдэхээр ирсэн байна. Энэ үед Айтзаз Хасан хүү хичээлээсээ хоцорсон байж таарч золиослогчтой нүцгэн гараараа тэмцэж саатуулжээ. Түүний ачаар халдлага үйлдэгч этгээд сургууль руу нэвтэрч чадаагүй ч тэсрэх бөмбөг тэсэрч хүүгийн алтан амийг авч одсон юм. Ингэж 15 настай зоригт хүү сургуулийнхаа 2000 гаруй хүүхдийн амийг аварчээ. Хүүг Пакистан улсын иргэнд олгодог дээд шагнал болох Эр зоригийн одонгоор нэхэн шагнасан юм. Хүүгийн аав Мужахид Али 'Миний хүү үхсэн болохоор ээж бид хоёр нь уйлж байна. Гэхдээ миний хүү үр хүүхдийнхээ хойноос гашуудаж уйлах байсан зуу зуун ээжийн нулимсыг асгаруулахгүйн тулд амиа өгсөн юм' гэж халаглан ярьж байжээ.

Эх сурвалж: Seen.mn